МАН-ын бүлэг сонгуулийн тогтолцоог томсгосон, можаритор хувилбарыг дэмжлээ
УИХ дахь МАН-ын бүлэг /2019.12.16/-ийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ арванхоёрдугаар сарын 6-нд Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулж УИХ-д суудалтай бүх намын төлөөллийг оролцуулж 2, 3 дугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулсан. Өнөөдөр бүлэг Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, тогтолцооны эцсийн шийдвэрийг гаргалаа. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын гишүүд Сонгуулийн тухай хуулийг 50:26 гэсэн хувилбарыг өргөн барьсан. 50 гишүүнийг улс орон даяар жижиг тойргоос, 26 гишүүн улс нэг тойргоос сонгогдох хувилбар юм. Хуулийн төслийг МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь бүлэг хэлэлцээд дээрх хуулийн төслийг хоёр талаар учир дутагдалтай байна гэж үзсэн.

Нэгдүгээрт, Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдөх нөхцөл байдал үүсч болзошгүй байна. Хоёрдугаарт, иргэд сонгогчдын зүгээс нөгөө л намын ард нуугддаг систем байна гэсэн шүүмжлэл гарч ирсэн. Иймээс бүлэг 50:26 тогтолцоог дэмжихгүй байх шийдвэр гаргалаа. Томсгосон тогтолцоо нь 1992, 2008, 2012 онд сонгууль явуулж байсан олон мандаттай, томсгосон тойрогтой, можаритор тогтолцоог сонгож, хуульдаа тусгахыг бүлгийн гишүүд 100 хувь дэмжлээ. Маргааш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, лхагва гарагийн 15.00 цагаас Сонгуулийн тухай хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж, энэ долоо хоногт багтааж сонгуулийн хуулийг эцэслэж батлах чиглэлтэй байна” гэв.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар Сонгуулийн  хуультай холбогдуулж тайлбар өглөө

Тэрбээр “Сонгуулийн тухай хууль бол сонгогчдын эрх ашигт нийцэж байгаа эсэхт анхаарах ёстой. Мөн сонгогчдын санал гээгдэхгүй байх. Тиймээс сонгогчдын эрх ашиг талаас харвал шинэ хүн, хуучин олон жил сонгогдсон гишүүн, эсвэл аль нэг улс төрийн хүчин, парламентад суудалтай, суудалгүй намд ашигтай гэж хуулийн ач холбогдлыг ярьж болохгүй. Энэ утгаараа сонгуульд нэр дэвшиж байгаа аливаа иргэн, санал өгч байгаа иргэдийн эрх ашигт нийцсэн хууль байх ёстой. Энэ хууль нь орон нутгийн бүсчилсэн хөгжилд ашигтай хувилбар гэж үзэж байгаа” гэсэн юм.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-12-16 09:43:56
    Энэ бол ардын намд ашигтай хувилбар шуу дээ ард тумэн сайн судлаж саналаа огох хэрэгтэй дээ
  • Зочин 2019-12-16 08:39:30
    Зөв хувилбар сонгосон байна. Олон хүн нэр дэвших боломжтой. Нэг намын хүмүүс хүртэл хоорондоо өрсөлдөж гарч ирнэ.
  • MAN garuud 2019-12-16 08:18:41
    MAN garuud toroor, ulsaar togloj suuh ymdaa. Tegne tegehgui geed l hogiin lalaruud
  • м 2019-12-16 07:41:55
    зөв тэр билэгт мэтийн балай авгай нар, содбаатар мэтийн ждү г төрөөс эгнэгт зайлуулах хэрэгтэй