Т.Чимгээгийн өмгөөлөгч ноцтой баримтууд дэлгэлээ
УИХ дахь ШИНЭ намын Зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдааны үеэр УИХ-ын Түр хороо Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг хамгаалах чиглэлд шинэ нөхцөд байдал үүссэн асуудлаар  өмгөөлөгч С.Оюунчимэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Энэ хэрэгт холбогдоод дөрвөн жил гаруй хугацаанд хоригдож байгаа Т.Чимгээгийн өмгөөлөгчөөр 2015 оны арваннэгдүгээр сараас ажилласан. Энэ хугацаанд Т.Чимгээ нь Эрүүгийн  830, 142 дугаартай хэрэгт холбогдуулан ямар нэгэн үндэслэлгүйгээр сэжигтэн яллагдагчаар татагдаж, улмаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны 03 дугаар шийдэх тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2017 оны гуравдугаар сарын 11-ны өдрийг 171 тоот дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны наймдугаар сарын 4-ны өдрийн 185 тоот дугаартай тогтоолуудаар шунахайн сэдэлтэй, бусдын захиалгаар Б.Содномдаржаа, Отгонбаатар насанд хүрээгүй Амгаланбаатар нартай бүлэглэж УИХ-ын гишүүн Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр гэрт нь олон удаа хутгалж онц хэрцгий харгис аргаар урьдчилан төлөвлөж, санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдсон гэж яллан буруутгаад өнөөдрийг хүртэл цагдан хоригдож байна. Тухайн үед шинээр хууль гарсан учраас Дээд шүүхийн тогтоолоор  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 зүйлийн 2.1, 2.3, 2.5, 2.11 дүгээр зүйлд зааснаар 20 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийтгэсэн юм. Энэ хүн 2015 оны наймдугаар сарын 31-ээс хойш цагдан хоригдож, ял эдэлж байгаа эмэгтэй. Гэтэл хуулийн дагуу цугларсан нотлох баримтуудаар хуулийн шаардлага хангасан гэж үзэх нэг ч нотлох баримт, яллан буруутгах ямар нэг үндэслэлтэй яах аргагүй энэ хүн энэ хэргийг үйлдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй. Ямар баримтууд байсан гэхээр хэргийн газарт хийгдсэн хурууны хээ, гутлын мөр, үс гээд баримтууд байгаа. Энд Т.Чимгээ Б.Содномдаржаа, н.Отгонбаатар, Ц.Амгаланбаатар нартай холбоотой ямар нэг баримтууд гараагүй, ДНК-ийн шинжилгээний хариу тогтоогдоогүй. Тухайн үед харсан гээд байгаа гурван гэрч байдаг. Хэрэг гарах үед шатан дээр зогсож байсан хоёр хүүхэд Булган гээд гурван гэрчийг оролцуулж таньж олуулах ажиллагааг хийсэн. Гэтэл таньж олуулах ажиллагаагаар эдгээр хүмүүс эмэгтэй нь өндөр, эрэгтэй нь намхан гэсэн байдаг. Энэ нь 1998 оны сонин сэтгүүл, цагдаагийн эрэн сурвалжлах шугамаар зарлагдсан баримтуудад ч байгаа.

Гэтэл миний үйлчлүүлэгч эдгээр хүмүүсээс 20 см намхан. Энэ бол энгийн, анхаарч үзэх ёстой баримт. Анхан шатны шүүхэд энэ хүмүүс биш гэдгийг хэлсэн. Гэтэл энэ хүмүүсийг шийтгэсэн. Шинжээч нарын дүгнэлтээр энэ хүмүүс хэрэгт холбоотой гэх нэг ч баримт гараагүй. Мөн тухайн үед мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн. Яагаад гэвэл 2013 оноос эхлээд Ц.Амгаланбаатар нь холбогдох албан байгууллагуудад “би хүн алсан” гэж мэдэгдэл гаргаж, өргөдөл гомдол гаргаж эхэлсэн. Гэтэл энэ хүнийг 2015 онд нэг удаа өөрөө хэргээ хүлээж байгаа учраас шижигтнээр татах тогтоол үйлдээд нэг удаа байцаалт аваад маргааш нь энэ тогтоолоо хүчингүй болгоод энэ хүнийг гэрчээр байцааж эхэлсэн. Монгол Улсын түүхэнд хоёр жил гэрчээр байцаагдсан хүн байхгүй. Энэ хүн “би хүн алсан” гээд байхад л  хоёр жил гаруй хугацаанд гэрчээр байцаагдсан. Цагдан хорихоос өмнөхөн хэргийн материалаас харахад Ц.Амгаланбаатар Б.Содномдаржаа руу 236 удаа, миний үйлчлүүлэгч Т.Чимгээ рүү 49 удаа ярьж, мессеж бичсэн байна. Гэтэл  Ц.Амгаланбаатар би мессеж бичиж чадахгүй гэж хэлээд байгаа. Тэгвэл энэ мэссежийг хэн бичсэн байх вэ? Тухайн үед мөрдөн шалгаж байсан тагнуулын байгууллагын ажилтнууд бичээд байсан уу гэх сэтгэгдэл төрдөг. Шоронгоос мессеж бичиж, залгаад байсан утасны эзний нэр, регистрийн дугаар тодорхой байгаа учраас энэ хүний нэр дээрх утас яаж Ц.Амгаланбаатарт очсон бэ? гэх асуудлыг шалгуулах хүсэлтийг өмгөөлөгч нар тавьсан ч шалгаагүй. Тэгэхээр эдгээр хүмүүсийг яллах, буруутгах талыг барьж байсан болохоос биш гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн яллах, цагтаатгах ялыг хүндрүүлэх, хөнгөлөх хуулийг нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бүтэн тогтооно гэсэн хуулийн шаардлага алдагдаж зөвхөн яллах талыг барьж шалгасан гэдэг нь тогтоогддог.

Энэ үед миний үйлчлүүлэгч Т.Чимгээ хөхүүл хүүхэдтэй эмэгтэй байсан. Тухай үед Эрдэнэт ч байгаагүй. Хүмүүс хэлэхдээ Эрдэнэтэд Отгонбилэг гишүүний тогооч байсан гэдэг. Гэтэл тухайн үед миний үйлчлүүлэгч бүжигчин байсан. 1998 онд өндөр настай эх нь хэвтэрт байсан учраас хүүхдүүдээ шилжүүлээд Дорноговь Сайншандад ээжийгээ сахидаг байсан. Нэг хүүхэд нь нэгдүгээр анги, нэг нь гуравдугаар анги, нэг нь хөхүүл ингээд гурван хүүхдээ асраад Дорноговьд байсан нь тогтоогдсон. Энэ нотлох баримтуудыг өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хурлын үеэр барьж орох гэтэл биднийг онгоцонд сууж байгаа юм шиг гарыг нь өргүүлж шалгаад “За одоо наад юмнуудаа орхи” гэсэн шаардлага тавьсан. Үзгээ, хуультайгаа бариад ор гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед миний бие муудсан гэх мэдээлэл гарсан даа. Учир нь анхан шатны шүүх хуралд бэлдсэн материалыг хурааж аваад өгөхгүй байснаас үүдэн миний даралт өссөн. Энэ хэргийн өмгөөлөгч хийснээр маш их шахалт дарамтан дор хэрэг уншихдаа хүртэл хүний хараан доор байсан /зөвхөн нүд нь гарсан масктай залуу харж байсан/. Хоёрхон утасны дугаар тэмдэглэж авсны төлөө “үүнийгээ тайлбарла” гэсэн шахалт үзүүлж байсан. Сүүлдээ гэр бүлийнхэнд маань хүртэл дарамт ирсэн. Хүүхдийг маань Чингэлтэй дүүргийн цагдаа дээр хүний наймаа, хар тамхины хэргээр шалгаж байна гээд албадан саатуулсан. “Хэн гэдэг хүний ямар өргөдөл гомдлоор шалгав” гэхээр “102-оор ирсэн дуудлага байлаа” гээд хаах жишээний. Өмгөөлөгчдөд “Т.Чимгээд хэргийг нь хүлээлэг” гэсэн шаардлага тавьсан. Би настай хүн хэзээ ч хүн өөрөө хэрэг хийгээгүй гээд байхад хэргийг нь өмгөөлж байгаа өмгөөлөгч учир “чи хэрэг хүлээчих дээ” гэж хэлэх эрх байхгүй юм гэж хэлсэн. Үүнийхээ төлөө гэр бүл, үр хүүхдэд маань аюул заналхийлэл учирч байсан. Эрүүдэн шүүхтэй холбоотой шүүх хурлын өглөө машиныг хажуунаас ирж мөргөх, саатуулах үйлдлүүд гарсан. Араас байнга дагадаг, утас чагнадаг болсон. Энэ хэрэгт орж байсан өмгөөлөгч нараас би л үлдсэн бусад өмгөөлөгч нар зайгаа барьсан. Өмгөөлөгч хүний зүгээс хэлэхэд миний үйлчлүүлэгчийг буруутгах нэг ширхэг ч баримт байхгүй. Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай гэдэг юм уу хэнд албан тушаал эрх мэдэл байна тэр хүмүүс хэн ч харахад ойлгомжтой хэрэгт хилсээр шийтгэсэн.

14 ширхэг кассет байгаа. Үүний дөрвийг улсын ерөнхий прокурорт үзүүлсэн. Олон нийтэд ил болоод байгаа бичлэгийн гуравны нэгд ч хүрэхгүй. Хүнийг яаж эрүүдэн шүүж, тарчлаан зовоож болдог юм бэ? Хүний орилоон ёолох аймшигтай юм билээ. Би сүүлдээ чихээ таглаад гарсан. Миний үйлчлүүлэгчийг 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр углааш, дан өмд, подволктой, нүдийг нь таглаад хорьчихсон. Гурван сарын дараа намайг ороход нэг удаа эргэлт авсан, үсээ самнахгүй гурван сар болж үзлээ, би зөвхөн уйлж л өдрийг өнгөрөөж байсан гээд энэ эмэгтэй уйлж байсан. Хүндэрч чадахгүй удсанаас болоод цус алдаад миний үйлчлүүлэгч саяхан хагалгаанд орсон. Улсын дээд шүүхэд хүсэлт гаргасан” гэлээ.
 
О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МОНГОЛ ХҮН 2019-12-22 03:10:57
    Тэнэг новшоо чи хужаа Элбэгдоржийн хамаатан уу? алуурчин ярагчин хөгийн новшийг юундаа өмөөрөөд байгаа юм бэ? Ард түмэн бүгд гэм нүгл...
  • Zoshin  2019-12-19 11:54:34
    Shuuhiin shiidver zahialgaar hin alsan gesen neg ug bii henii zahialga gedeg medegdedguienenii yshiriig olhod asyydal todorhoildoo
  • Зочин 2019-12-19 06:18:24
    Зоригийн хэргийн захиалагчийг илрүүлнэ гэж сайд болсон Хэрэг дотор захиалагчииг нь хэлсэн байдаг юм билээ гэж ТВ нэр ярьсан даа.Хэн хэлсэн хэрэг вэ.Энэ 3 уу
  • Зочин 2019-12-18 14:01:17
    Гэм буруугуйг нь нотлох очуухэн тодий нохцол байдал илэрвэл нэн даруй суллах ардчилсан нийгмийн зарчим хаачсан бэ! Оор том сонирхол байгаа юм бна даа!
  • өвөө 2019-12-18 13:30:59
    Яаж ч бдсон энэ хэрэг гаднас захиалгатай блж таарад бга шү. Манай энэ олон дарга нар өмдөндө шээс алдаад, тэд нарын хии гсэниг хииж бгам. тэгэхгүй бл чадхилгэнэ...
  • ganaa 2019-12-18 08:24:18
    Ene umguulugch chin harin gaviyat baimaar ym bn!!! Iim hun shuuhed olon bgaasai um sn orshih boltugai!
  • А 2019-12-17 18:46:18
    Алуурчдын аман зураг 98 онд сонинд хэвлэгдсэн нь ял авсан хvмvvcийн фототой яг таарч байгаа нь Цензургvйгээр гарсан! Нямка сайд энэ жvжгээ боль!
  • Дорж 2019-12-17 09:06:34
    Хилсээр хүнийг шийтгэсэн ойлгомжтой. Яаралтай залруулж хилс хэрэгт захиалагч нарыг яаралтай олж зарлах хэрэгтэй ш дээ. Дэндүү удаж байна. Энэ зохиомол хэргийн з...
    • Ванчиг 2019-12-17 18:47:39
      Аллагын захиалагч мэнгэтэй сайд евее захиалагч гэдгээ илрvvлэхгvй гэсэн жvжиг гэж харагдаж байна даа энэ шvvx хурал. Алуурчид зевдеж алагдсан хvний хохь уу
    • Дорж 2019-12-17 09:10:10
      Зохиомол хэргийн захиалагч хатгагч чиглүүлэгч нь Зоригыг алсан нөхдүүд гэдэг нь тодорхой болж байна. Үйл явдалыг ард түмэн ажиглаж байна.
  • эрүүдэн ял тулгасан байна 2019-12-17 06:41:27
    ИЙМ хэрэг хийж генерал болсон ЛУЙВАРЧИНГ яагаад шүүхгүй байна вэ? ЭНЭ хэлмэгдсэн хүмүүсийг суллаач. ЭНЭ шүүгч нарыг яах вэ? ӨНДӨР цалин авсан АВЛИГАЧДЫГ ажлуула...
  • иргэн 2019-12-17 06:25:12
    Зориг, Төмөрочир нарын аллага бол улс төрийн зорилготой аллага, Төмөрочир гуайн хэргийг нэг алуурчинд тохоод өнгөрөө биздээ? Энэ аллагууд бущүгд нэг сэжимтэй......
  • delger 2019-12-17 03:41:07
    buh yum todorhoi baihad yund ni ingej udaj bna hurelsuh l duugarah baih
  • Zochin 2019-12-17 02:43:46
    Нямдорж л дийлэхгуй байна гээд бодохлоор энэ маш ноцтой хэрэг болж таараад байгаа юм. Ямар учиртай байдаг юм. Баттулга,Хурэлсух нь бас дуугарахгуй юм.
  • зочин 2019-12-17 00:51:16
    Энэ өмгөөлөгч өмнө нь энэ мэдээлэлээ гаргахгүй яасан вэ. Жинэхэнэ зориггүй, цагын аясыг харсан амьтан байна.
    • үгүй 2019-12-17 02:25:59
      Чи чадах байсан уу
      202.55.191.194
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-12-17 00:20:20
    Элбэгдоржийн захиалгаар Хурц бүгдийг зохион байгуулж байгааг бүгд мэддэг болсон шүү дээ, Яагаад суллахгүй бна вэ,, Яргачин Хурцыг яагаад баривчлахгүй бна
    • Нямка сайд 2019-12-17 18:49:18
      Бvv гvтгэ Зоригийн аллагын захиалагч Нямка сайдаа!!! Хууль шvvxийнхэн тогтоогоод ялласан! Харин аллагын захиалагч ахыгаа битгий хэлээрэй гэж алуурчдаас гуйсан! ...
  • Иргэн 2019-12-16 16:20:17
    Элбэгдорж батүүл 2 алсан гэсэн биздээ
    • Зоригийн аллагын захиалагч Нямка сайд 2019-12-17 18:50:48
      Зоригийг захиалж алчихаад, ардчиллын алтан хараацай нарыг гvтгэсэн Нямка сайдын наад гvтгэлэг чинь Нямкаг 21 жил сайд хийхэд явсангvй. Харин Нямка захиалагч!
  • Маш Аймшиг 2019-12-16 13:22:07
    Энэ Маш хэрцгий Аймшигтай Зохиомол хэрэгийг дуусгаж Тэр хүмүүсыг яаралтай сулалачээ. Хурц Эбэ яаралтай хорьж Яагаад ийм Аюултай зохиомол Хэрэг хүчээр хийв!!!
  • Гайхамшигтай зоригт өмгөөлөгч 2019-12-16 13:16:13
    Жинхэнэ зоригтой Өмгөөлөгч эмэгтэйгээр бахархаж бна. Хурц Эбэ, Дорлиг, Зоригт нарын хийсэн Аймшигт Зохиомол хэргийг Яагаад Одоо шийдэхгүй бнаа. Элбэгдрж. Хурц г...
    • Зоригийн аллагын захиалагч нямка юу 2019-12-17 18:52:08
      Зориг еерее еерийгее алсан болж байна уу алуурчны емгеелегчее!!! Нямка сайдын шилмэл арга уу? Махбал бас хохирогч еерийгее алсан гэж мэдvvлээд сулардаг шигvv!!!...
  • Зочин 2019-12-16 11:15:45
    Сэдэгч санаачлагч нь Баабар захиалагч нь Ц Элбэгдорж гүйцэтгэгч Э Бат -Үүл юм бишүү зохиолыг Баабар бичиж Б Хурц Г Эрдэнэбат М Энх-Амаглан нар найруулсан юм......
    • Нимка 2019-12-17 18:53:23
      Ардчиллын удирдагч Зоригийг алаад, ардчиллын алтан хараацайнуудыг 21 жил гvтгэсэн Нямка сайд аллагын захиалагч гэдэг нь баригдах болонгуут Хурцыг гvтгэсэн!
  • navtgar 2019-12-16 10:50:45
    omgoologch ta bolgoomjtoi baigaarai MANAN mafiixan Chimgee,Sodnomdarjaa 2-iig shorond ymar negen baidlaar uxuulexiig bodoj bgaa tegexgui ene 2 garch ireed zondo...
  • Yagaad byryytai etgeedyydiig baribchilah 2019-12-16 09:12:08
    elbegdorj yaragchin hydalch nobsiin gar damjuulagch Hyrz metiin yildel s dee!!ingej ard tymenee mahchilsan etgeedyydiig baribchilah bolomj baidaggyi ene tor zas...
    • Алуурчин Нямка сайдад 2019-12-17 18:54:54
      Ардчиллын эцэг Элбэгдоржийг алах гэжд чадаагvй болохоор гvтгэж арчаагvй алуурчид бvv гvтгэ! Алуурчид биш Элбэгдорж Монголыг хегжvvлсэн! Алуурчдын захиалагч Нямк...
  • санаа 2019-12-16 09:00:59
    Хэрэв нотлогдвол үнэхээр аймаар амьдрал дунд бид аж төрж байна даа. 37 оны хэлмэгдүүлэл гэж зохиол баримтад их гардаг бид бодитойгоор нь үзээгүй юмаа үзэх нь
  • иргэн 2019-12-16 08:53:01
    энэ бухний ард хузуугуй хун байгаа тэр прокурор нэртэй бууны нохой эрдэнэбат билуу туунийг л шоронд хорь тэгвэл эздээ хэлнэ аллагын цаана гарцаагуй бат уул байг...
    202.9.46.252
    Мэдэгдсэн Хариулах
    • amar 2019-12-16 15:03:33
      huzuugui hun afrikt zuvluguu ogch turshlaga soliltsoj yavaa, hunii adag, ter aluurchin munuusuu mun. shivshig
      • Карл 2019-12-17 18:56:12
        Ардчилал, эрх челеений эцэг Элбэгдорж Африкт Монголын нэрийг мандуулж байнаа!! Элбэгдоржид атаархаад емдендее шээс алдаад байгаа алуурчид далд ор!
  • ИРГЭН 2019-12-16 08:36:17
    ИЙМ Хүн ӨМгөөлөл хийгээд бгаа хэрэг үү ЮУ ч нотолж ЧАДАХГҮЙ , ХАХУУЛь төлбөрийн мөнгө 2 хэрэгтэй юу
    • amar 2019-12-16 15:01:19
      chi jiriin shudarga hun bish boltoi! ene umguulugchid bayarlalaa, agaar oruulj ogsond, umguulugchid hamgiin zavaan humuus teden dund iim hun baidag l yum bn
    • almaz 2019-12-16 08:51:15
      Манангийн эсрэг шүү дээ. Одоо Батзандан, Болд, Ц. Нямдорж гар дийлэхгүй байхад. Т1 юм уу
      • МАНАН=Жэнко 2019-12-17 18:57:11
        МАНАН=Жэнко+Топор. Жэнкогийн томилсон шvvгчид. Гэхдээ алуурчид алуурчид хэвээрээ л байна.
  • Бат 2019-12-16 08:22:33
    Энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Ардчилсан нийгэмд ийм асуудал гаргасан даан ч харамсалтай. Хэлмэгдүүлсэн нөхөд АРДЧИЛАЛ. Бидэнд ийм ардчилал хэрэггүй
    • Ойлгомжтой 2019-12-17 19:05:52
      Хэлмэгдсэн биш алуурчид шvv!!! Олон зуун хуулийнхан ажилласан хэрэг! Аллагын захиалагч л еерийгее зарлуулахгvйн тулд уйлж дуулан ийм жvжиг тавьж байгаа нь тод!
  • Зочин 2019-12-16 08:15:18
    Нүгэл нүдээрээ гарна гэж байдаг юм даа. Та өмгөөлөгч хүн,хуульч хүн, эх хүн гэдгээрээ энэ бүх саад тотгорыг давж гарч байна. Амжилт хүсье.
    • amar 2019-12-16 14:59:15
      sain hun taarsan Chimgee aztai. nogoo zaluugiin umguulugch hergee ch unshdaggui, tegen baij chi hergee hulee oor arga alga geed baidag baisan gesen sejgiin gar
  • гөлөг 2019-12-16 08:08:35
    ХУРЦАА НҮГЭЛТЭН ХИЧНЭЭН ХҮН ТАМЛАЖ ЗОВООХ ГЭЭД БАЙНА ЯРГАЧААН ГАХАЙГ БОЛДОГДСОН БУУД
    • Тодорхой 2019-12-17 19:04:15
      Дэлхийн шилдэг тагнуулч Хурц шударгаар алуурчдыг илрvvлсэн! Аллагын захиалагчийг барих мечид Нямка сайд алуурчдаас уучлал гуйж ахыгаа битгий хэл суллана гэсэн!...
  • ЗОЧИН 2019-12-16 07:40:45
    Элбэгээг хориочээ. Хурц г бас
    • Аан? 2019-12-17 19:03:09
      Алж чадаагvй болохоор ардчиллын эцэг Элбэгдоржийг хорих уу алуурчин Нямка сайдаа???
  • Хэ 2019-12-16 07:05:51
    Хурц, Элбэгдорж, Батуул, Дорлигжав, Шуух Зоригт гэж улсууд нь бэлэн байхад юундаа хоригдоод байдаг вэ?
    • Юу гэнээ? 2019-12-17 19:02:22
      Алуурчид эдгээр баатруудыг алах нь уу? Зоригийг алж Эрдэнэтэд 21 жил шахаа хийж, сайд хийж байгаа чинь багадаа юу Зоригийн аллагын захиалагч мэнгэтэй сайдаа???
  • Зочин 2019-12-16 07:01:44
    Энэ бүхнийг халшралгүй давсан зоригт өмгөөлөгчөөр бахархаж бна.Эх хүн ээж хүн учраас л энэ бүх дарамтыг давжээ гэж ойлогж бна.Таныг бурхан ивээх болтугай.
    • amar 2019-12-16 14:57:16
      baharhaj baina umguulugch uu, amjilt husye. Chimgeed sain umguulugch taarchee, nogoo zaluugiin umguulugch ter zaluug hergee hulechih geed baisan gesen, aimshig...
      • Мэнгэтээ 2019-12-17 19:00:48
        Алуурчны емгеелегчеер бахархахаар алуурчин Зоригийг алсанаар бахархаад байна уу? Зориг агсан чамд ямар гэм хийсэн болоод алагдсанаар нь бахархаад байнаа мэнгэтэ...
  • Иргэн 2019-12-16 06:35:43
    үнэхээр яргалал үйлдсэн юм бол хариуцлага ярих л ёстой?! Ер нь тэгээд гол нь захиалагчшдээ?!
    • Асуулт 2019-12-17 18:59:37
      Яргалуулсан гээд байгаа Чимгээ зvв зvгээр. Яргалуулаагvй Зориг алуулаагvй амьд болж таарав уу аллагын захиалагч Нямка сайдаа???
  • ХУУЛЬЧ 2019-12-16 06:23:50
    МОНГОЛЫН ШҮҮХ,ПРОКУРОР ЦААСААР АЖЛАА ЯВУУЛЖ ,,,,,БОДИТ БАЙДЛЫГ ТОГТООДОГҮЙ БОЛОХООР ХУРЦАА БУРУУТГААД БАЙГАА ХЭРЭГ Л ДЭЭ,,,,УГ НЬ ҮГД БУРУУТАЙ БАЙМААР ЮМ,,,,,...
  • монгол 2019-12-16 05:59:09
    Хурцын нүгэл биз дээ