THE HU хамтлаг өнөөдөр эх орондоо ирнэ

THE HU хамтлаг өнөөдөр эх орондоо ирнэ. Тэд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд өдрийн 14:30 цагт газардах юм байна.

Олон улсад монголын рок урсгалыг амжилттай таниулж буй THE HU хамтлаг есдүгээр сарын 11-нээс эхлүүлэн арванхоёрдугаар сар хүртэл бүтэн дөрвөн сарын турш өдөр алгасахгүй аялан тоглолтоо хийсэн билээ.

THE HU хамтлаг уран бүтээлээ анх 2018 оны сүүлээр нийтийн хүртээл болгосон цагаас асар богино хугацаанд маш өргөн хүрээнд түгж, дэлхийн хөгжмийн ертөнцөд монгол агуулгатай нэгэн шинэ өнгө төрх, уур амьсгалыг бий болгож байна.

Анхны уран бүтээл “Юу вэ, юу вэ, юу?” дууг “Youtube” сувгаар нэг жилийн дотор 26 сая, “Чонон сүлд” дууг 20 сая удаа үзэж, “Хүннү рок” урсгалыг дэлхийн сонорт чангаар тунхаглажээ. 2019 оны 6 дугаар сараас эхлэн Европын нийт 13 орноор 23 фестиваль тоглолтод оролцож, эхнийхээ аялан тоглолтыг амжилттай хийгээд одоо Америк, Канад улсаар аялж, бие даасан болон фестивалийн нийт 60 тоглолтыг хийж явна. Англид болдог алдартай рок фестивальд анх тоглосон хамтлаг дүүрэн үзэгчтэй тоглосон тохиолдол 10 жилийн дараа гарсан нь THE HU хамтлаг болсон байна.

“Хү”
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-12-15 10:04:02
    Уран бүтээлийн их амжилт хүсье
    202.9.40.146
    Мэдэгдсэн Хариулах
  • dash 2019-12-15 08:56:07
    Hui negdliin ued orj bgaa amitasuud ym uu?
    123.116.17.135
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-12-15 05:11:51
    Мөнгөний тоглолт хийхэд яаралгүй яахав.
    122.201.21.56
    Мэдэгдсэн Хариулах