Эрэгтэй сагсчид шилдэг наймд шалгарлаа
БНСУ-ын Инчон хотноо  17 дахь удаагийн Азийн наадам амжилттай үргэлжлэн явагдсаар байна. Энэ удаагийн наадамд манай эрэгтэй сагсчид Ази тивд цахиур хагалан гарч ирж олны анхаарлын төвд ороод байгаа. Тэд тивийнхээ шилдэг багуудтай  тэнцүүхэн өрсөлдөж шилдэг наймд шалгарлаа. Манайхан  урьдчилсан шатанд ХонКонг, Мальдив,  багуудыг хожиж  Кувейтын багт нэг онооны зөрүүтэй хожигдож  энэ шатнаас хоёрдугаар байраар гарч Йордан, БНСУ гэсэн Ази тивийн хоёр том багтай таарч тоглосон. Ингээд Йорданы хүчтэй багийг хожиж шуугиан тарьж БНСУ-ын багтай тоглон хожигдсон. Харин БНСУ-ын баг Йорданы багийг өчигдөр хожсоноор манай баг хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарч цаашид өрсөлдөх эрхтэй болсон юм. Манай эрэгтэй сагсчид Япон, Хятад, Иран гэсэн Ази тивийн том хүчтэй багуудтай өрсөлдөнө. Хэсгийн эхний тоглолтоо өнөөдөр БНХАУ-ын багтай хийнэ .Энэхүү тоглолт манай цагаар 13:00 цагаас эхэлнэ.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • oyun 2014-09-26 12:08:35
    za boljee odoo hojihgui ch bsan bolno daraa ueiin saihan huuhduud ulam sain togloh boltugai amjilt
    23.235.227.106
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-26 04:50:51
    Итгэл найдвар бий, дасгалжуулагчийнхаа хэлсэнийг ягштал мөрдөх хэрэгтэй.Санчир, Сэргэлэн, Билгүүн гээд сайн байна лээ. Амжилт хүсье.
    112.72.13.218
    Мэдэгдсэн Хариулах
  • хожно оо хожно 2014-09-26 02:28:03
    Энэ хэсгээс гарах юм бол үнэхээр агуу шүү
    103.10.23.65
    Мэдэгдсэн Хариулах
  • jak 2014-09-26 00:48:10
    Amjilt husiy manaihan Android l bna shdee
    112.72.11.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Tod 2014-09-26 00:40:14
    Hujaag hojino l gej bhgue, Japan, IRN hoer l yahav magdaltai um
    49.0.128.235
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-09-26 00:37:45
    Заавал хожоорой,Амжилт хусье
    80.69.177.161
    Мэдэгдсэн Хариулах