ОХУ дахь үйлдвэрээ хаана
АНУ-ын "Женерал Моторс" компани ОХУ дахь сүүлийн хувьцаагаа зарахаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр энэ компани ЖМ авто баазын 50 хувийг эзэмших эрхээ алдах бөгөөд оронд нь ОХУ-ын Автобааз үүнийг нь эзэмших аж. ОХУ-аас гаргасан мэдэгдэлд талууд 18 жилийн хамтын ажиллагааг цуцалсан гэрээнд гарын үсэг зуржээ. Харин энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Гэхдээ Тольятти хотод байдаг энэ үйлдвэр удахгүй 100 хувь ажиллаж эхэлнэ гэж бичжээ. Мөн хоёр компанийн бүтцэд өөрчлөлт хийхээр төлөвлөөгүй. Түүнээс гадна хувьцаа эзэмшигчид болон Нивагийн зуучлагч нарын хооронд хийсэн гэрээнд шилжүүлэлтийн үеэр ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Мөн ирээдүйд үйлдвэрийн нэрийг шинэчилнэ гэж мэдэгдэлд онцолжээ. "Женерал Моторс" компани нь 2015 онд Санкт Петербург хотод өмнө нь автомашины үйлдвэрээ хааж байжээ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дорж 2019-12-12 02:31:59
    Тэр үйлдвэрийг нь Монголд чирээд ирэх арга байхгүй л байх даа.