Ц.Солонго: Зээлийн хүүнд дарлуулсан иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэн ч юу ч хийхгүй байна
Зээлдэгчийн холбооны тэргүүн Ц.Солонгоос дараах асуултад хариулт авлаа.

-Зээлдэгчийн холбоо иргэдтэй уулзаж, зөвлөгөө мэдээлэл өгч байгаа юм байна. Энэ талаар тодруулахгүй юу? 

-Холбооны зүгээс зээл аваад хохирсон иргэдтэй уулзалт хийж, мэргэжлийн хуульчийн зөвлөгөө өгч байна. Зээлийн хүү өндөр байгаагаас үүдэн иргэд зээлийн хүүний дарамтад орж байна. Арилжааны банк 25 хувь, ББСБ нь 38.4 хувь, ломбард 42 хувийн хүүтэй зээл олгож байна. Өдрийн зээл олгодог иргэд өдрийн 10 хувийн хүүтэй зээл олгож хязгааргүй шулан мөлжлөг хийж байна. Өнөөдөр зээлийн хүүнд дарлуулсан иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэн ч юу ч хийхгүй байна. Иймээс манай холбооны зүгээс тэдгээр иргэдийг хүлээн авч хуулийн зөвлөгөө өгч байгаа. 

-Холбооны зүгээс зээлийн хүүг бууруулах асуудлаар Монголбанк болон банкуудад шаардлага хүргүүлсэн. Цаашид зээлийн хүү бууруулах чиглэлд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ? 

-Зээлдэгчийн холбоо зээлийн хүү бууруулах асуудлаар Монголбанк болон арилжааны банкуудад шаардлага хүргүүлсэн ч бидний шаардлагыг үл тоосон. Одоогийн байдлаар бид гадны улсуудад зээлийн хүүг ямар байдлаар бууруулсан талаар туршлагыг судалж байна. өнөөдөр нийгэмд орон сууцны ипотекийн зээл маш өндөр хүлээлттэй байдаг асуудлын нэг болсон.  Гэр хорооллын олон мянган айлын янданг цөөрүүлж, иргэдийг тохилог орон сууцанд шилжүүлэх нь нэг талаас төрийн бодлого, нөгөө талаас нийгмийн зайлшгүй эрэлт хэрэгцээ. Гэтэл ипотекийн зээлийн хүү найман хувь байгаа нь дэлхийн бусад улсуудтай харьцуулахад гурав дахин өндөр байна. Тухайлбал, ипотекийн зээлийн жилийн хүү нь Сингапурт 2.6 хувь, Японд 3 хувь, Солонгост 2.25-3.15 хувь, Туркт 3.5, Канадад 2.98-3.75, Германд 1.15-2.31 хувьтай байхад манайд найман хувьтай байгаа нь дэлхийд байхгүй өндөр хүү. 

Ипотекийн зээлийн хүүг болон урьдчилгаа төлбөрийг бууруулах хэд хэдэн гарц бий.
 
Нэгдүгээрт, ажил хийж байгаа Монгол Улсын иргэн бүр өнөөдөр ирээдүйн тэтгэврийн нэрийн дансандаа сар бүр цалингаасаа мөнгө төлдөг. Энэ дансанд хуримтлуулсан мөнгөнийхөө үр шимийг тухайн даатгуулагч тэтгэвэрт гарсан хойноо л хүртэх эрх нь нээгдэнэ, мэдээж хэрэг энэ хүртлээ насалж чадвал шүү дээ.
Эхний алхам болгож ипотекийн зээлийн зорилтот бүлгийн зээлдэгч нарын тэтгэврийн нэрийн дансыг нь мөнгөжүүлэх замаар ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт тооцуулдаг болгох боломж байгаа. 
Хоёрдугаарт, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаанд хуримтлал үүсгэдэг, ингэсэн тохиолдолд татварын хөнгөлөлт чөлөөлөлт буцаалтыг олгодог ээлтэй татварын тогтолцоог бүрдүүлж дэмжих ёстой. Хэдий хэр хэмжээний хуримтлал бий болно, төдий чинээ тухайн иргэнд ипотекийн зээл авахад нь татварын хөнгөлөлт үзүүлдэг болгох хууль эрх зүйн орчныг нь одооноос эхэлж бүрдүүлбэл залуучууд сарын задгай хэрэглээгээ хумьж орон сууц худалдан авах ирээдүйн хуримтлалдаа хөрөнгө оруулалт хийх сонирхол, тэмүүлэл, зорилго нь нэмэгдэнэ. Нөгөө талаас санхүүгийн хөшүүрэг болно.
 Гуравдугаарт, санхүүгийн болон барилгын үйлдвэрлэлийн өртөг зардлын нэгдмэл удирдлагыг ипотекийн зээлийн тогтолцоонд хэрэгжүүлэх нь зээлийн хүүг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулна.

-Холбооны зүгээс банкны бүх төрлийн шимтгэлийг бууруулах асуудлыг хөндөж буй. Энэ асуудлаар шийдвэр гаргах түвшинд хандах уу? 

-Холбоо энэ чиглэлд судалгаа хийж, холбогдох газрууд банкны бүх төрлийн шимтгэлийг бууруулах асуудлыг хөндөж, шаардлага хүргүүлэхээр ажиллаж байна. Банкны олон төрлийн үйлчилгээнүүд цахимжиж, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцэж байна. Гэхдээ энэ хэрэгцээ шаардлагыг ашиглан банкууд иргэдийн чимээгүй шулсаар байна. Тэд интернет банк, мессеж үйлчилгээ, банк хоорондын шилжүүлгийн хураамж гэх мэт шинэ үйлчилгээ гаргаж маш их хэмжээний ашиг олж байгаа ч, үйлчилгээний үнийн талаар үйлчлүүлэгчээс санал авдаггүй, боловсон дээрмийг хийж байгаа. Энэ бол хууль бус.
Тодруулбал, Хүн өдөрт дунджаар 5 гүйлгээ хийж байна, үүний хураамж нь 500 төгрөг болно. Үүнийг сард бодоход 15000, жилд доод тал нь 180000 үүнийг хоёр сая үйлчлүүлэгчид үржүүлэхэд 360 их наяд төгрөгийн тооцоо гарч байна. Үүнийг ихэнх хүмүүс анзаардаггүй. Гэвч банкууд ийнхүү чимээгүй байдлаар бидний халаас руу гар дүрэх явдал газар авчихаад байна. 

П.ГОО
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • z 2020-09-11 04:49:55
    Ер иргэн хүн зээл авах хэрэггүй дээ.3
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-12-18 12:48:52
    Яасан баясгалантай байнаа. Зээлэнд дарлуулсан хүмүүс ийм байдаг юмуу. Дотуураа цамц өмсөөч битгий рекламдаад бай.
    202.179.27.124
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2019-12-18 12:50:37
      Хадгаламжийн хүүг бууруулах гэвэл чи бас холбоо байгуулаад жагсах уу.
      202.179.27.124
      Мэдэгдсэн Хариулах
  • гөлөг 2019-12-14 12:12:31
    банк нэртэй луйварчидаа идэж цадахгүй гадаадынхантай нийлж ядарсан ард түмнээ шулж байгаа биздээ шаардлага гараад зээл авч байн уу луйварчидаа зээл тэглэх ерөнх...
    202.9.46.111
    Мэдэгдсэн Хариулах
  • Badam 2019-12-14 00:53:14
    Энэ арай шүү Манж чин гүрэн байх үеээс яалгаа алгаа энэ банкууд дэндүү байна хүү нь
    103.242.47.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-12-12 12:41:47
    Ард түмэн маань өөрсдөө авсан зээлийнхээ хүүнд дарлуулж байна гэхийн оронд "Ард иргэд ээ, зээд бүү ав. зээл авахгүй бол хүүнд дарлагдахгүй" гэж ярь
    73.84.76.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Тод 2019-12-12 08:55:43
    Олны төлөө гээд Жагсаал цуглаан хийгээд л олны анхааралд өртчих гээл яваа хүмүүсийн далд санаа нь дээгүүрх нь УИХ гишүүн, арай доогуурх нь албан тушаалд очих
    43.242.243.254
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2019-12-12 08:24:55
    ene unen shuu zeliin huug buulgah estoi heseg humuus bidnii munguur bayjaad bn hultsengui bnaa duu hooloigoo negtgeh heregtei
    43.242.242.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-12-12 06:16:31
    Олон түмний өмнө энгэр замаамаа задгайлсан хүүхэнүүд үнэн юм яридаг гэдэгт би итгэдэггүй, зөвхөн хүнд таалагдахын тулд, эсвэл хамтрагч олохын тулд цээжээ нүцгэл...
    202.131.227.51
    Мэдэгдсэн Хариулах
  • дам 2019-12-12 06:03:08
    ГАДААДЫН ХҮҮ БАГАТАЙ БАНК ОРУУЛААЧ ҮНДЭСНИЙ НЭРТЭЙ БАНК ГАДААДЫН ШУЛААЧДЫН МӨНГӨ ОРУУОЖ ИРЭЭД АРД ТҮМЭЭ АНДӨР ХҮҮГЭЭР НИЙРЖ ШУЛЖ БАЙГАА БИЗДЭЭ
    203.91.112.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Болио 2019-12-12 03:52:51
    Авахгуй байж бас болно
    121.133.94.38
    Мэдэгдсэн Хариулах
  • Bat 2019-12-12 03:48:32
    Hogjiltei ornuudtai haritsuulsan bn. OK. Tegvel ter ornuudtai adilhan tatvar aa ondor toloh heregtei shd.
    192.82.75.168
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-12-12 03:32:08
    Өөрсдөө мэдэж зээл авчихаад юунд зээлийн хүүнд дарлагдаад байна гэх вэ дээ .
    202.126.89.222
    Мэдэгдсэн Хариулах
  • йй 2019-12-12 01:56:14
    валютийн ханштай тэмц миний хүү тэгвэл хүү буурна
    180.149.65.2
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-12-12 01:55:44
    Чи маш зөв санал гаргаж байна ард түмэн амьдрах маш хүнд зээлийн хүүнд олсон мөнгөө өгөөд өөрсдөө өрөнд унаж байна үүнийг хэлдэг олигархууд алга ард түмэн мин...
    202.70.38.138
    Мэдэгдсэн Хариулах
  • Ок 2019-12-12 01:44:51
    Хаха хүмүүсийн толгойг угааж өгч байна аа!
    202.126.89.240
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-12-12 01:44:10
    од болох гэсэн оролдлого чинь биш бна өөр юм хай цаана чинь зөндөө юм байгаа наадах чинь маш хатуу хуягтай учир чи дийлэхншй
    202.126.89.240
    Мэдэгдсэн Хариулах