Ц.Оюунгэрэл сайд яамаа тараахыг хүсэхгүй байна
2012 онд байгуулагдсан Шинэчлэлийн засгийн газрыг муу ажиллаж байгааг шүүмжлэх хүмүүс цөөнгүй. Хэт данхайсан бүтцээр ажиллаж ямадын тоог нэмсэнийг өнгөрсөн он жилүүдэд хангалттай шүүмжилж байсан. Тэгвэл эдгээ олон яамдын тоог цөөлөх тухай Шинэчлэлийн засгийн газрын тэргүүн өрд түмэнд хандаж хэлсэн үгэндээ багтаасан нь олон нийтийн ярианы сэдэв боллоо.

Ерөнхий сайдын энэхүү мэдэгдлийн дараа иргэдийн дунд аль яам татан буугдах вэ гэдэг их сонин байгаа  нь ойлгомжтой. Тэд цахим ертөнцөд өөр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж энэ ч яамыг тараа, тэр ч яамыг тараа хэмээн саналаа хэлсээр байгаа билээ. Тэгвэл энэ яриа гарснаас хойш хамгийн их  татан буугдах ёстой гэсэн яамаар Эдийн засгийн хөгжлийн яамнаас гадна Соёл, спорт аялал жуулчлалын яам нэрлэгдээд байгаа билээ. Гэвч энэн нь иргэд соёл спортын хөгжлийг үгүйсгэсэндээ биш тус яамыг толгойлж буй хүнд л  шүүмжлэлтэй хандаж буй хэрэг юм.

Олон нийтийн дунд Ц.Оюунгэрэл сайдаас өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд энэ салбарыг хөгжүүлэхийн тулд ямар ажил авч хэрэгжүүлсэн бэ хэмээн байнга шахуу асуудаг. Түүнийг хулгайлагдсан Т-Батаартай зууралдаж бүтэн хоёр жилийн хугацаа барсан хэмээн шүүмжлэх нь  цөөнгүй. Тэгвэл Ц.Оюунгэрэл сайд өөрийн толгойлж буй  яамыг тараах тун дургүй байгаа бололтой.

Тэрбээр Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа нэгэн хэвлэлд ярилцлага өгөх үедээ “ССАЖ-ын яамгүй байхад соёлын өмчийг бүх талаар нь дээрэмдэж байсан. Газрыг нь, барилга байшинг нь, соёлын өвийг нь, батааруудыг гадагшаа, дотогшоо хулгайлдаг байсан шүү дээ. Өөрийн болон төрийн, гадаадын гээд урт гартнууд нийлээд соёлын өвийг хулгайлдаг байв. Харин Соёлын яамтай болсноос хойш батаараас өгсүүлээд 400 гаруй соёлын өвийг эхорондоо буцааж авчирсан. Соёлын яам тараасай гэсэн хүмүүс хулгайч нар л байгаа. Лениний музейн хамсаатангууд, газрын дээрэмчид ингэж хүсч, бичиж байгаа байх. Урьд нь ССАЖ-ын яамгүй байхад ямар байв, одоо ямар байгаагийн ялгааг хүмүүс ойлгоно байх аа.” хэмээн ярьжээ.

Гэвч тэрбээр ийнхүү өөрийгөө хамгаалсан байр суурийг илэрхийлж байгаа ч энэ  яамыг урьдын адил БШУЯ-тай нэгтгэсэн нь зүйтэй хэмээн үзэх иргэд олон байгаа. Үнэхээр түүний хэлснээр ССАЖЯ-ыг тараасай гэсэн хүмүүс  соёлын өвийн хулгайчид байгаа гэж үү. Гэвч тус яамыг өөр яамтай нэгтгэсэн ч урьдын адил баримталж ирсэн бодлогоо  барьж, авч хэрэгжүүлэх ажлаа хийх нь тодорхой. Тийм боломж ч байгаа. Тэгэхээр нэгэнт л улс орны эдийн засаг хүнд хэцүү байгаа нөхцөл байдалд хэт данхайсан энэ бүтцийг жижигрүүлэх нь нэн тэргүүний хийх ёстой ажил мөн болов уу. Соёлын өвийг хамгаалахын тулд заавал тусдаа яам байх хэрэг бий гэж үү. Сэтгэл байгаад зүтгэл гаргавал хамгаалах зүйлээ хамгаалж болох байлгүй дээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-09-26 05:39:17
    Би хулгайч огтоос биш! Энэ яамыг тараах нь зөв шүү дээ.Урлаг, кино, жуулчлалд лав өөрчлөлт гарсангүй,баахан төрийн нэртэй албан хаагчид л байна.