Өнөөдөр Олон улсын уулын өдөр

2003 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас уулын бүсэд амьдарч буй дэлхийн хүн амын 15-20%-ийг бүрдүүлж буй "уулын хүмүүс"-ийн ёс заншил, соёлын өвийг хамгаалах тал дээр анхаарал хандуулж энэ тухай ойлголтыг нэмэгдүүлэх, мөн уул бол дэлхийн бөмбөрцөгийн ихээхэн чухал үүрэг бүхий газар нутаг хэмээн олон нийтэд таниулах зорилгоор жил бүрийн 12-р сарын 11-ний өдрийг тэмдэглэдэг болжээ. Үүнээс хойш жил бүр тухайн өдрийг тодорхой сэдвийн хүрээнд тэмдэглэж ирсэн байна.

2019 оны Олон Улсын Уулын Өдрийн сэдэв:

"Mountains matter for youth” буюу утгачилбал ирээдүйг өөрчлөх залуу идэвхтэн, манлайлагч нарт хандсан сэдэв ба хүүхэд, залуу үед уул бол цэвэр ус, цэвэр эрчим хүч, хоол хүнс, эрх чөлөөний эх үүсвэр, орон зай гэдгийг ойлгуулах ухамсарлуулах зорилготой.

Энэ хүрээнд Олон улсын уулын холбоо UIAA Тогтвортой хөгжил чиглэлийн хүрээнд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн ба энэ чиглэлд Mountain protection commission буюу Уулын хамгааллын хороо гэх нэгж ажиллаж байдаг.
 

Эх сурвалж: Уулчдын Үндэсний Холбоо

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.