Өнөөдөр: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хуулиар баталгаажуулах асуудлаар мэдээлэл хийнэ
10:00 цагт МҮЭСТО-нд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Ардчиллын 30 жилийн ойг тохиолдуулан шударга, өрсөлдөөнд суурилсан чөлөөт нийгмийг хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн, зүтгэж яваа эрхэм алдарт эмэгтэйчүүдээ алдаршуулах, улс орны хөгжлийн бодлого төлөвлөлт, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Лиш” фестиваль арга хэмжээг зохион байгуулах гэж байна.Утас: ‭88 191456‬, 89585885

11.00 цагт  MN-Мэдээллийн төвд  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хуулиар баталгаажуулах асуудлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран мэдээлэл хийнэ.

11 :00 цагт нийслэлийн засаг даргын тамгын газар , НИТХ -ын дарга Р.Дагваас , Ард түмний штаб -д ирсэн албан шаардлагын хариу бичгийн дагуу, хотын дарга С.Амарсайхан нартай уулзаж авто замын татварыг 5 дахин нэмсэн тогтоолыг эргэн харж хүчингүй болгох талаар уулзаж шаардлага гардуулан өгнө. утас-99191388

13:00-16:00 цагт "БИДНИЙ ЭРХ-ХҮНИЙ ЭРХ" мэдээллийн зах өдөрлөгт хүрэлцэн ирж Монгол дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаарх мэдээ мэдээллийг сурвалжлахыг урьж байна. Хаана: "BLUE MON" төвийн 1 давхарт байрлах галлерейд Холбоо барих утас: 11 324627

14.00 цагт "Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг хангаж, авлигын эрсдэлээс сэргийлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх нь" хэлэлцүүлэг  Улаанбаатар Зочид буудлын Номын хүрээ танхимд болно. Зохион байгуулагчид: "Шилэн нам" Авлигын эсрэг түншлэл, Транспэрэнси Интернэшнл Монгол, Авлигатай тэмцэх газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.