Хэлгүй Сүүнээ Норолхоо багшид хадаг барин шавь орж гэнэ гэсэн явган яриа сумын тєв даяар хаврын салхи шиг тэр дорхноо тархав. үнэхээр ч баруун уулаар нутагтай Должин самганы ганц хүү Сүүнээ сумын сургуулийн нэр хүндтэй ахмад багш Норолхоод хадаг барин золгож, бичиг үсэгт сургахыг гуйсан бєгєєд тэрхүү хүсэлтийг Нооёо багш болгоон соёрхож, хадаг сэлтийг тогтоосон гэнэм. Намрын налгар єдрүүд нас хэлтлэн одсоор анхны цастай нєхцєж, тєдхєнєє євлийн амьсгал жиндүүлэх үесээр мєнєєх Сүүнээ сумын тєвийн зарлал, албан газруудын хаяг, уриа, лоозон бүхнийг уншиж бараад, түүгээр ч зогсохгүй шинэхэн цасан дээр үг, үсэг холбон эрдэм номд хорхойсож явах болсон нь түүний хувьд цагаан толгойн баяр нь байлаа. Сүүнээг бага байхад саахалт айлынх нь нохой ноцож, түүнээс айсандаа хэлгүй болсон гэж ярьцгаадаг. Харин ямар учраас бичиг үсэгт тайлагдах болсон талаар хэлж мэдэх хүн байсангүй. Гагцхүү "Хүн биеэ голдоггүй гэж үнэн үг шүү. Хэлгүй Сүүнээ эрдэм сурч юугаа гийгүүлдэг байнаа.
Тэрний оронд єнєє маргаашгүй болсон хєгшин эхээ асарч, хэдэн малаа єсгєхєє барав" гэх хүмүүс олон. Єнгєрсєн зун зэргэлдээх Цогт сумаас шилжиж ирсэн Сандуй гуайнх Сүүнээгийнхтэй айлсаж, Хєх Индэртэд хамт зуссан юм. Хєх Индэртийн зуслан бол аргаль, янгирын эх орон болсон сахлаг євс, соргог бэлчээртэй, халил єндєр уулс эргэн тойрон дүнхийсэн, уулын хавчиг хєндийгєєр үертийн гол харгин чимээлсэн үнэхээр сайхан нутаг билээ. Сүүнээ энд тєрж, зуны дэлгэр цагийг энд л єнгєрєєж хорин зуныг үдсэн бєгєєд чухамдаа эндээс л сэтгэлийн их таашаал, итгэлийн их хүчийг олж авдаг бєлгєє. Тэр их сэтгэлийн цэнгэл дундаас энэ зуных бүр ч гойд санагдана. Сандуй гуайнх подхийсэн мал хєренгєтэй, яах аргагүй шинэ цагийн баяны дүр терхийг илтгэсэн айл байв. Тэдний дєрвєн хүүхдийн хамгийн бага, хамгийн адтай нь хотод их сургуулийн оюутан Бундмаа байлаа. үе тэнгийн олон оюутнуудын дунд үймж шуугьж дассан Бундмаагийн хувьд хєдєє, бүр уулын тагд бүтэн зунжингаа сатаарах нь ихэд хэцүү байсан агаад түүнийгээ нєхєх ганц арга нь Сүүнээг элдвээр оролдож, зугаацах томоогүйтэл байв.
Мань Сүүнээгийн хувьд Бундмаагийн элдэвлэн гоочлох, тоглон наадах нь хамгийн сайхан амттай мєчүүд байсан биз ээ. Удалгүй харих цагийн жамаар нэгэн хүний зугаа, негєє хүний жаргал болж байсан үе єнгєрч, Бундмаа сургуульдаа баяр хєєр болон буцсан юм. Сүүнээ дэвтрийн гол цаас дүүргэн томоор бичсэн бичээсийг олон дахин хуулж, хамгийн гоё бичигдсэн гэж єєрєє шалгаруулсан нэгийг шилэн сонгоод сумын холбоонд очин цэцгийн зурагтай дугтуй авч, түүнийгээ нямбайлан эвхэж хийлээ. Тэгээд уг дугтуйн нүүрэн дээр Бундмаагийн сургуульдаа буцахдаа "Чи намайг санавал эахиа бичээрэй" хэмээн дооглон шоглон єгсєн хаягийг гаргацтайхан бичиж гарав. С.Бундмаад гэж илгээх тэр захидлын дээр Сүүнээ анх удаа Сүрэндоржоос гэж бүтэн нэрээ бичлээ.
Сүрэндоржийн хорин нас хүртлээ хураасан баяр хєєр, хорхойд хоргүй сэтгэлийнх нь ариун хур энэхүү захидалд шингэсэн болохоор дугтуйг ихэд удаан хичээнгүйлэн нааж, холбооны салбарын эрхлэгчийг гуйж, заавал явуулахыг захин захин гарахдаа дааж давшгүй их гавьяат үйлс бүтээсэн лугаа адил єєрийгєє санаж, тэр єдєр сумын тєвд байтугай дэлхий ертєнцєд хүртэл тэгж их санаснаа гүйцээсэн хүн єєрєєс нь єєр байхгүй мэт бодогджээ. Ийнхүү нар баруунаа гудайлган сумын тєвєєс гарсан Сүүнээ єндєр хээрээ тааваар нь алхлуулан явахад Бурхан Буудайн хех уулс сүртэйеэ цавцайн дүнхийж, хормой бэлээс нь наашлан намиатах хялмаатсан буурал тал нь түүний хайрын учгийг хєндєн, сэтгэлийн хєєрийг хуваалцах мэт сувдран гялталзана. Хэдхэн хоногийн дараа єдрєєс єдєрт єнгєжин тэлэх их хотын тєвд орших оюутны байрны нэгэн єрєєнд дєрвєн охин шавайгаа ханатал хєхрєлдєж суув.
-Тэгээд бүр хэлгүй гэл үү гэж нэг нь асуухад Бундмаа:
-Хэлгүй, шал маанаг амьтан байхгүй юу. Бас тэгээд хайртай гэнэ шүү гэхэд элэг доог хийсэн хєхрєлдєєн тасалгаа дүүрч, хүмүүний хиргүй сайхан сэтгэл цантан байх шиг цонхны шил цайран бүүдийсээр авай.
Б.Наранцацралт
Хонгорзул сонин /оллоо архив/
Дугаар 565, 566