Ж.Батбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгаарлах бус, дэмжиж ажиллах ёстой

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнөөдөр тусгай сургалттай сургуулийн 50 гаруй хүүхдийг хүлээн авч уулзан гарын бэлэг гардууллаа.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж буй боловсролын үйлчилгээний хамрах хүрээ, төрөл, чанарыг нэмэгдүүлэх, тэдэнд үзүүлэх үйлчилгээг боловсронгуй болгох,  бие даан ажиллаж амьдрах чадвар эзэмшүүлэх, сургалтын таатай орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгаарлах бус, дэмжиж хамтарч ажиллах ёстой” гэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөллүүд өнөөдөр Хүүхэлдэйн театраар зочилж, “Гэрэлт цох нарыг аварсан нь” хүүхдийн жүжгийг үзэхээс гадна нийслэл хоттой танилцах аялалд гарах аж. Манай улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод 2009 онд нэгдэн орсон байдаг.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-12-07 03:18:38
    Зарим албан газрууд цэвэрлэгч үйлчилгээний ажилчидаа өглөөний 6 цагаас оройн 20 цаг хүртэл/ цайны цаг 1,30 мин/ хөдөлмөрийн хуулийг зөрчин 12 цаг ажиллуулж бна
  • БАДАМЖУНАЙН ТЭЖЭЭВЭР ГӨЛӨГ 2019-12-06 10:26:42
    Зайл зайл