Д.Цогтбаатар сайд аа, Монгол Улсын гадаад нэр хүнд өдрөөс өдөрт унасаар байна
Монгол Улсын нэр хүнд гадаад орчинд аль муу муухайгаар дуудагдах болов. Монгол Улсын хууль цаазын тэргүүн нь бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр торгуулж, энэ тухай мэдээлэл ОУ-л түймэр шиг тархсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт бас нэгэн шившигт үйл явдал болсон байх юм.

Сануулахад, өнгөрсөн хавар Монгол Улсын дипломатч Б.Баттүшиг гэх нөхөр их хэмжээний буюу 70 кг хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан. Тэгвэл түүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн долоо хоногт Герман улсын Дрезден хотын тойргийн шүүх болжээ. Б.Баттүшиг шүүх хурлын үеэр “Би тагнуулын ажилтан. Тухайн үед нууц ажиллагаа явуулж байсан” гэх утгатай холливүүдийн бүрэн хэмжээний кино хийчихээр түүх ярьсан байна. Энэ талаар түүний өмгөөлөгч “Б.Баттүшиг өөрийгөө Монгол Улсын Батлан хамгаалах яаманд ажилладаг өндөр албан тушаалын тагнуулч . Монгол Улсын дипломат ажилтнууд хуурамч бараа, тамхи, хар тамхи наймаалж болзошгүй гэх мэдээллийн дагуу өөрөө дунд нь орж нууц ажиллагаа явуулсан” гэж хэлсэн хэмээн ярьсан байна. Хамгийн инээдтэй тус улсын тусгай албад энэ талаар ямар ч мэдээлэлгүй байснаас үүдэн Б.Баттүшигийн эл яриаг хэвлэлүүд нь шоглож, хошигносон маягаар олон нийтэд хүргэхэд хүрчээ.  Ийнхүү дипломатч Б.Баттүшиг өөрийгөө хамгаалахын тулд Монгол Улсын нэр хүнд шившигт хутгалаа. Энэ бол өнөөдрийн төрийн өндөр албан тушаалтнуудын үнэн нүүр царай. Тэд улсаасаа илүү өөрийгөө илүүд үздэг. Тэр тусмаа дипломат алба хашиж байсан хүнээс улсынхаа нэр хүндийг уландаа гишгэнэ гэдэг байж болох асуудал билүү.

Монгол улсын гадаад нэр хүнд бол тусгаар тогтнолын баталгааны цөм нь. Иймээс дипломат ажилтны хариуцлага, ёс суртахуун өндөр түвшнийх байх ёстой. Тэгээд ч дипломат хүний үндсэн үүрэг бол өөрийн орон, түүний иргэдийн эрх ашгийг төлөөлөх, хамгаалах юм. Гэтэл дипломат ажилтан Б.Баттүшиг хар тамхи зөөвөрлөсөн нь багадаад улсынхаа тагнуулын албаны нэр хүндийг ашиглан, шүүх танхимд шороотой хутгаж суугааг хэрхэх вэ, Д.Цогтбаатар сайд аа.
Монгол Улсын хуулиар шийдэгдэхгүй болохоор улсынхаа нэр хүндийг шороотой хутгаж болох уу? Монголын төр цаашид дипломат албаныхан тамхи, хар тамхи, мансууруулах бодис зөөсөн, зөөж байгаад баригдсан дипломат албаа хэрхэн цэгцлэх вэ?


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hun doromjlohoo bolij uz 2019-12-07 15:06:23
    Tagnyyliin baiguullagaas tomilogdson hun shuu dee. Tsogtbaatar saidad yamar hamaa baina?
  • батзандан 2019-12-07 02:00:17
    энэ цайчихсан опшорчин хүн рүү буруу чихнэ дээ
  • Zochin 2019-12-07 01:49:57
    Энэ мэтийн хулгай нар зайлж төр цэвэрштэл их ч зай байна даа.
  • Зочин 2019-12-06 19:37:44
    Жинхэнэ дүлзэн хулгайч даа
  • Энэ лалрын пидааг зайлуулаачээээээээ 2019-12-06 15:56:36
    Энэ лалрыг зайлуул
  • Огцорвол яасан юм бэ?  2019-12-06 09:29:34
    Дипломат ажил зохион байгуулах өндөр боловсролгүй байгаагаа ойлгоод огцорвол яасан юм бэ ?
  •  2019-12-06 06:03:04
    гадаадад элчин болчих залуус олон байхад одоо байгаа авилгачдын сайдуудыг сольж тэнгэрт халиаж өг
  • Иргэн 2019-12-06 04:27:55
    Дипломат алба нь залгамж халаа бэлдэх, ажилд томилох стандартаа шинэчилж, түүнийгээ мөрдөж ажиллахгүй бол байнга асуудал гарсаар байх болно.
  • зочин 2019-12-06 03:19:42
    Ажлаа хийж чадахгүй бол огцрооч. Юугаа хийгээд өлгүүр шиг зүүгдээд байгаа юм бэ.Наад хар тамхиа цэгцлээч.Арай аймаар дэндүү бга юм бишүү,
  • mgl 2019-12-06 02:39:16
    Iim harhanuud said bolhoor dooshoo ajil nurj bgaam da.
  • зочин 2019-12-06 02:34:15
    ОФФШОРЧИН ЦОГТБААТАРАА НААД ХАР ТАМХИНЫ ЧЕНЖҮҮДЭЭ ЦЭГЦЭЛЭЭЧ бас тэр 69 хулгайч хар тамхичдаа бас
  • Erdene 2019-12-06 02:24:20
    Ene Tsogtbaatar gej neg suns suld ni zailchihsan, ymarch bayar bayasgalangui hun baihiim
  • ХУУЛЬЧ 2019-12-06 02:22:19
    САЙДАД БИШ ,,ГАДААД ХАРИЛЦААГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГЫН ОЛОН ЖИЛ ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГОО УМАРТАЖ НАМЧИРХАЖ,УЛС ТӨРЖИЖ ,ХАМААТАН САДАНДАЖ ИРСЭНИЙ ГАЙ Л ДАА,,,
  • Бат 2019-12-06 02:16:34
    Монгол улс юм бол хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй байлаа МАНАН арилсангүй ...
  • !!! 2019-12-06 02:04:22
    Hamaagui bishee Zogtbaatraa hamgiin hamaatai !
  • цв 2019-12-06 01:52:47
    обсирчин цогтбаатрийг бариж хурэнгийгнэ авчруулахгуй юун сайд хийлгээд улсаа дормжлоод байдаг байнаа
  • zochin 2019-12-06 01:32:29
    Гадаадад Монголын дотоодод таны болон МАН намын нэр хүнд навс унаж байна даа. Та өөрөө юу бодож хийж байна даа!!!!!!!
  • Амар 2019-12-06 01:27:51
    Нэр хүнд унагагсадыг тавьсан тэр Миеэ,Элбэгбузар нартаа хариуцлага тооц.Огт хамаагүй Д.Цогтбаатар сайдруу бүү борго.