118 мянган өрх 300-500 мянган төгрөгийн мөнгөн орлоготой байна

2019 оны 3 дугаар улирлын байдлаар Монгол Улсын нийт 912 мянган өрхийн 4.6 хувь буюу 42 мянган өрх 300 мянган төгрөг хүртэлх орлоготой байна.

Нийт өрхийн 13 хувь буюу 118 мянган өрх 300-500 мянган төгрөг, 12.1 хувь буюу 110 мянган өрх 500-700, 117 мянган өрх 700-900, 99 мянган өрх 900-1.1 сая, 193 мянган өрх 1.1-1.6 сая, 114 мянган өрх 1.6-2.1 сая төгрөгийн мөнгөн орлоготой байна. Монгол Улсын хэмжээнд 2.1 сая төгрөгөөс дээш мөнгөн орлоготой 116 мянган өрх байна. Энэ нь нийт өрхийн 12.8 хувийг бүрдүүлж байгаа юм.

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны 3 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 189.2 (17.6%) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2019 оны 3 дугаар улиралд 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 200.4 (17.8%) мянган төгрөгөөр өслөө.

Үнийн нөлөөллийг арилган тооцсон нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 84.8 (7.9%) мянган төгрөгөөр, харин нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн зарлагын хэмжээ 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 91.1 (8.1%) мянган төгрөгөөр тус тус өссөн байна.

Хүн амын хэрэглээний тэгш бус байдлыг тодорхойлох Жини коэффициент өмнөх оны мөн үе болон өмнөх улирлаас тус тус 0.011 нэгжээр буурсан байна.

Орлогын ялгаатай бүлэг доторх болон бүлэг хоорондох тэгш бус байдлыг харуулах Тейлийн индекс 2019 оны 3 дугаар улиралд 0.173 болж, өмнөх оны мөн үеэс 0.013 нэгж, өмнөх улирлаас 0.020 нэгжээр буурчээ.

С.Цэц

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-12-09 01:09:27
    Tor zasag anhaarah heregtei
  • Zochin 2019-12-06 10:17:21
    Mash ih alt zes erdenesee uhaj gargaa bizdee. bayjbal bayjihaar l bolson yagaad ulam yaduuraad bainaa.Uhaj tonhood oodlohgui gedeg in nuden deer il baina sh dee...
  • Думаа 2019-12-06 02:15:48
    Монгол улс юм бол хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй байлаа МАНАН арилсангүй ...
    202.9.46.52
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-12-06 01:11:00
    Монголчуудийн олонхи нь хөгжилтөй орны эзэнтэй нохойноос дор амьдрах юм даа чухамдаа төр бидний ядуу зүдүү байлгах бас нууц үзэл бий