Бээжинд Монгол соёлыг түгээлээ

УИХ-ын гишүүн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д өнгөрсөн сарын 30-аас энэ сарын 4-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. 

Айлчлалын үеэр УИХ-ын гишүүн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжлэх ухаан, технологийн сайд Ванг Жигаг, Боловсролын сайд Чен Баошенг, Соёл, аялал жуулчлалын сайд Луо Шугангтай уулзалт хийв. 

Мөн Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Монголын соёлын өдрүүдийн цуврал арга хэмжээнд оролцлоо. 


Археологийн салбарт хамтарсан судалгаа хэрэгжүүлнэ


 УИХ-ын гишүүн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжлэх ухаан, технологийн сайд Ванг Жигагтай хийсэн уулзалтаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, шинжлэх ухааны паркийг байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад хамтарч ажиллах, хоёр орны судлаачдын хамтын судалгааг өргөжүүлэх, технологи дамжуулах төв, технологийн инкубатор, гарааны компаниудыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар хэлэлцэв.

Мөн Монгол оронд бүс нутгийн хувьд цөлжилт, экологийн доройтол тулгамдсан асуудал болж байгаа учраас энэ байдлаас сэргийлэх чиглэлээр хамтарсан лаборатори байгуулах, мөн Монгол, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридорын хүрээнд шинжлэх ухааны төсөл хэрэгжүүлэх саналыг дэвшүүлсэн. Түүнчлэн 2019 онд археологийн салбарт хоёр орны Засгийн газрын хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу археологийн салбарт хамтарсан судалгаа хэрэгжүүлэхээр санал солилцов. БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд Ван Жыган дэлхийн технологийн хөгжлийн хүрээнд хоёр улсын инноваци болон технологи хөгжүүлэх, хүний нөөц бэлтгэх, эрдэмтдийн хамтарсан төслийг дэмжих талаар санал солилцож, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тавьсан тодорхой санал, санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.


Багш, судлаачдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ажлын хэсэг гаргаж, хамтран ажиллана


УИХ-ын гишүүн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын сайд Чен Баошенгтай хийсэн уулзалтаар хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын үр дүнд тусгай тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж / Монгол Улсаас БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр өнөөдрийн байдлаар БНХАУ-д 8000 гаруй Монгол оюутнууд суралцаж байна гэсэн тоон мэдээ бий/, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар долоон сургууль, нэг цэцэрлэгийн барилга барьж өгч байгаад талархал илэрхийлэв.

Сайд нар цаашид хоёр орны их сургууль хоорондын хамтарсан судалгаа хийх, багш, судлаачдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ажлын хэсэг гаргаж, хамтран ажиллахаар тохиролцов. 

Бээжин хотын Олон улсын циркийн сургуульд 15-20 оюутныг сургана


УИХ-ын гишүүн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёл, аялал жуулчлалын сайд Луо Шугангтай уулзалтаар хийв. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг уулзалтын хүрээнд Монголын соёлын өдрүүдийг Бээжин хотноо зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд талархал илэрхийлэв.

Сайд нар Монгол Улс, БНХАУ-ын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцон дараах асуудлаар хамтран ажиллахаар тохиролцов.

-Бээжин хотын Олон улсын циркийн сургуульд 15-20 оюутныг акробатчин мэргэжлээр суралцуулах

-Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах болон соёлын өвийн хууль бус наймаатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах

-Хоёр орны соёл, урлагийн салбарын талаарх асуудлаар зөвлөлдөн шийдвэрлэх зорилготой “Соёлын форум”-ыг 2020 оноос харилцан зохион байгуулах

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2019 онд тохиож байна. Ойн хүрээнд талууд соёлын өдрүүдээ харилцан өргөн дэлгэр зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээний нэг хэсэг болох “Монголын кино өдрүүд” БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 12 дугаар сарын 1-нд нээлтээ хийлээ.

Бээжинд “Монголын кино өдрүүд” 

Монгол Улсад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бүтээгдсэн 90 орчим киноноос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ) 12 киног сонгон авч БНХАУ-ын Соёлын яаманд хүргүүлсэн бөгөөд тус яамны Үзэл суртал хариуцсан хэлтсийн мэргэжилтнүүд үзэж судлан “Алсын удирдлага” (2015), “Итгэл” (2017), “ТҮЦ-ний охид” (2017), “Халуун зүрх” (2019) зэрэг кинонуудыг гаргахаар болжээ.  

Монголын нүүдэлчдийн ахуй, соёлын зүй тогтолыг Хятадын ард түмэнд толилуулах тус үзэсгэлэнг нээлээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Монголын соёлын өдрүүдийн цуврал арга хэмжээний нэг болох гэрэл зургийн үзэсгэлэн Бээжин хотноо нээгдлээ.

Онгон дагшин байгальтайгаа харилцан шүтэлцээтэй оршиж ирсэн Монголын нүүдэлчдийн ахуй, соёлын зүй тогтолыг Хятадын ард түмэнд толилуулах тус үзэсгэлэн гэрэл зурагчин Г.Ган-Өлзийн бүтээлүүдээс бүрджээ.  

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Хятадын олон улсын соёлын солилцооны төвийн дарга Зяо зунь, нарийн бичгийн даргын орлогч Ван Жюэ Шюнь, Хятадын гэрэл зурагчдын холбооны гадаад харилцааны хэлтсийн төлөөлөгч Гуан Лэлэ нарын зэрэг хүндэт зочид уригдаж, тус улсын мэргэжлийн гэрэл зурагчид ирсэн байлаа.

Үзэсгэлэн Бээжин хот дахь Хятадын олон улсын соёлын солилцооны төвийн үзэсгэлэнгийн танхимд 10 хоног үргэлжилнэ.

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ene odoo haanahiin hyn be?... 2019-12-06 08:37:36
    ene Baatarbileg gegch etgeediin garal yyseliig sain togtooson yy?.....
  •  2019-12-06 07:05:17
    хятад угсгаатан дарга нар эх орондоо амарч байгаа юм.
  • зочин 2019-12-06 02:41:54
    манайхан болсон хойно хэдэн юаны гуйлага гуйж яваа биз харин оронд нь нутаг дэвсгэрийнхээ тэдэн хувийн 60-100 жилээр эзэмшүүлэх болзолтойгооор гээд бод
  • Хулгайч нар 2019-12-05 12:28:08
    Аймаг сум болгонд олон тэрбумын Тэатр, соёлын төв барьж байгаа шээд Татвар Төлөгчиин мөнгийг Энэ ЗГ, Баатарбилэг нар самарч бнаа. Ямар Хэрэггүй барилга. Хог