Б.Отгонбаатар үүсгэн байгуулсан ''Тэдмэнт''-ийн сүлжээ

“Эрдэнэт”-ийн оффшорын хэмээх хэрэгтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас “Азаргын гол чонот” компанийн эзэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагад ажиллаж байсан нэр бүхий хүмүүс, улстөрчдийг шалгаж байгаа.

“Зууны мэдээ” сонин өмнө нь Б.Отгонбаатарын үүсгэн байгуулсан “Азаргын гол чонот” ХХК, “Юнайтедфрэндс групп” ХХК-ийн эзэмшил, сүлжээний талаарх мэдээллийг хүргэсэн.

Энэ удаад Б.Отгонбаатарын бас нэг компани болох “Тэдмэнт”-ийг тойрсон сүлжээг хүргэж байна.

Б.Отгонбаатар, Н.Баттулга /2012-2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Тамгын хэлстийн даргаар ажиллаж байсан/, Ц.Мөнхбямба /”Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнгийн дүү/, Н.Алдармаа нар гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий Гадаадын хөрөнгө оруулалттай “Тэдмэнтгрупп” ХХК-ийг байгуулжээ. Тэр өдрөө  Н.Баттулга , Ц.Мөнхбямба, Н.Алдармаа нар үүсгэн байгуулагч, хувь эзэмшлээс гарсан байна.

“Тэдмэнтгрупп” ХХК-ийн 15 хувийг тус компанийн Гүйцэтгэх захирал Ч.Болдбаатар, 36 хувийг БНХАУ-ын иргэн Wu Changhai, 49 хувийг БНХАУ-ын иргэн Wu Haiming эзэмшдэг байна.

“Тэдмэнтгрупп” ХХК нь “Тэдмэнт” ХХК хэмээх охин компанитай. Тэр компанийг 100 хувь эзэмшдэг.  “Тэдмэнт” ХХК-ийг Ч.Болдбаатар, Wu Changhai, Н.Баттулга /2012-2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан/ нар  2005 оны арваннэгдүгээр сарын 21-нд барилга угсралт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр байгуулжээ.

Мөн энэхүү “Тэдмэнт” ХХК нь  цаашаа гадаадын хөрөнгө оруулалттай “Тэдмэнтхийц” ХХК-ийг “байгуулсан” байгаа юм. Тус компанийг 2012 оны долдугаар сарын 5-ны өдөр даацын металл хийц эдлэлийн үйлдвэрийн чиглэлээр үүсгэн байгуулсан байна.

“Тэдмэнтхийц” ХХК-ийн 10.56 хувийг БНХАУ-ын иргэн Li Chanhqing, 10 хувийг БНХАУ-ын иргэн Ren Shaowu, 5.56 хувийг БНХАУ-ын иргэн Wang Jian, 73.88 хувийг “Тэдмэнт” ХХК эзэмшдэг аж. Энэ компанийн гүйцэтгэх захирлаар Б.Бат-Эрдэнэ 2015 оны дөрөвдүгээр сарын 27-ноос ажиллаж байгаа юм байна.

 

ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЛБА

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Болдбаатар  2019-12-06 00:31:08
    Нууц эзэн Элбэгдорж
  • Ireedui 2019-12-06 00:06:59
    Ene baiguullaga chini petrovis company omch bish gej uu
  • !!!!!!!!!!! 2019-12-05 02:46:34
    Erdenet uildweriin bossud ni Hyatduudtai niilj Erdenet bolon mongol ulsiin mongiig gadagsh ni zooj baisan yum b na !!!
  • ХУУЛЬЧ 2019-12-05 02:26:35
    ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ГЭХ УЛС ТӨРЖСӨН,АВИЛГАЖСАН БУЗРЫН БАЙГУУЛЛАГЫГ ХУВЬЦААТ КОМПАН БОЛГОХГҮЙГЭЭР АРИУН ЦЭВЭРЧ БОЛОХГҮЙ ДЭЭ,,,, ТОМ БОЛОХООР ТОГТОЖ БАЙГАА ХЭРЭГ,, ...
  • Oil 2019-12-05 02:25:32
    Nutagruu ni butsaachih.
  • Od 2019-12-05 01:50:47
    Ihenhi ni Hytad humuus baih ym. MGL Hytadiin baychuudiin. bas luivarchdiin oron boljee dee???
    • Хаха 2019-12-10 08:53:23
      Энэ мафи болсон байна Элбэгдорж шүүх прокор цагдаагын генерал Дулаанжаргал гээдл