Өнөөдөр Яармаг чиглэлийн замын нэг урсгалыг түр хугацаанд хаана
Яармагийн гүүр-Нисэх, Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо чиглэлийн 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 2012 оноос хэрэгжиж байгаа юм.

Тус зам барилгын ажлын хүрээнд Нүхт цогцолбор руу салдаг уулзвараас Сонсголонгийн ууулзвар хүртэлх 3 км авто замын хойд урсгалыг 2014 оны 05 дугаар сарын 18-наас 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хааж, замын хөдөлгөөнийг урд урсгалаар сөрөг хөдөлгөөнтэй зохион байгуулахаар боллоо.  

Энэ хугацаанд тус замд борооны ус зайлуулах шугам, хашлага суулгах, өнгө хучилт, тэмдэглэгээ хийх зэрэг ажлуудыг хийж 20 хоногийн дараа нээхээр төлөвлөж байна

С.Саранзаяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.