Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Б.Амарбаясгалан гэж хэн бэ
 Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийн танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын Их Хуралд ирүүлнэ”, 41.2-т “Нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Хууль зүйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулна” хэмээн тус тус заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулав. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэр дэвшигч Болдын Амарбаясгаланг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналтай байгааг тэрбээр танилцуулсан юм.

Болдын Амарбаясгалан нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981-1991 онд Нийслэлийн Баянгол дүүргийн оросын II дунд сургууль, 1991-1995 онд Монгол Улсын Их сургуулийн хуулийн баклавар, 1999 онд Батлах хамгаалахын их сургуулийн Хууль зүйн ухааны магистр, 2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус дүүргэсэн байна. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой.

 Тэрбээр 1995-1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2007 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд багш, 2007-2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд ахлах багш, 2013-2017 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга, 2017 оноос Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд дэд профессороор ажиллаж байгаа аж. Нэр дэвшигч нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлтээр мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн үзжээ. 

Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, О.Батнасан, Ш.Раднаасэд, Х.Нямбаатар, Л.Мөнхбаатар нар асуулт асууж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон нэр дэвшигчээс зарим зүйлийг тодруулав. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд шүүхийн салбар дахь өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай тул холбогдох хуулийн төслүүдийг боловсруулах нь зүйтэй гэдэг саналыг гишүүд хэлж байв. Ийнхүү Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hahahahh 2019-12-06 07:23:57
    Mongoliiin shuuhed ajillah yos zuigui hun dee, Yamar argaar shuugch bolj bgaa yum bol dooo. Yamar ch ner hundgui, yos zuigui hun dee. Avliga avah ni todorhoi ...
  • Зочин 2019-12-06 06:12:27
    Өөр сайн хуульч байхгүй юм уу
  • gan 2019-12-06 01:56:00
    nobshiin barsh naraar duureh n l dee
  • Аха 2019-12-05 13:26:20
    Прокурорын орлогч Эрдэнэбатаас дордууллаа.
  • Shuuh sunusun 2019-12-05 12:47:10
    Oyutan ohidoo oroldood barahgui bolhooroo dungeer n haaj boodog baisan hun iim alban tushaald ochih udriig uzdeg bid ch azgui ard tumen yumdaa. Shuuh dampuursan...
  • Zochin 2019-12-05 12:36:56
    Mongol barag shuugchgui b.val deer bas Harin ard tumnii shuugch,shuuh bval deer busuu
  • Баасанц 2019-12-05 08:29:37
    Баттулга захиалгаар юун багш-бантанг оруулаад бнаа? Нэртэйгээр нь шүүгчдийг бүгдийг нь Багшаар сольчихооч дээ. Ингэж ШЭМрүү дайраад бвал шүүх хараат л бна
  • Аижилт хүсье 2019-12-05 08:09:17
    Аиарбаясгалан багш шударга, ёс зүйтэй хүн. Аижилт хүсье.
  • иргэн 2019-12-05 06:19:02
    энэ хүнч шударга байж чадах уу
  • qwer 2019-12-05 04:15:18
    ene hun MUIS d ajilkaj baihdaa yos zuin tom dutagdal gargaj door ni baisan hoyor mergejikten helmegdej ajilaasaa halagdaj ooroo aria gej bagshaar uldej baisan
    • Хуульч 2019-12-09 04:49:17
      Харин хэн хэлмэгдсэн юм болоо. 2 ажилтан нь дүн оруулаад баригдахдаа мань хүн рүү чихсэн байна лээ дэг. Юмыг судлаж байж хуцаа
    • яана аа 2019-12-05 05:36:15
      ийм шүүгчтэй болчихвол яана даа, одоо.
  • ХУУЛЬЧ 2019-12-05 02:20:10
    ӨНӨӨГИЙН МОНГОЛД ИХ ДЭЭД,СУРГУУЛИЙН БАГШ НАР ШҮҮГЧ,ПРОКУРОР,ГЭХ МЭТ ЭРХ МЭДЭЛД ДУРЛАХ БОЛЖ ,НАСТАЙЧУУД НЬ НОТАРИАТ ӨМГӨӨЛӨГЧ БОЛДОГ БОЛСОН ХОЙНО ,,АМЖИЛТ
    • иргэн 2019-12-05 03:56:13
      Багшийн цалин бага. Шүүгч болбол ойлгомжтой, орлогын үүд нээгдэнэ.