Э.Аззаяа:Д.Одбаярыг өөрийн хүсэлтээр Цэцийн гишүүнээс огцрохыг шаардаж байна

Хүчирхийлэл, ялгаварлал, дарамтын эсрэг нэгдлээс ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйхыг шаардан мэдээлэл хийлээ.

Ялгаварлалыг хариуцлагажуулъя нэгдлийн зохицуулагч Э.Аззаяа “Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Одбаяр нь Улаанбаатараас Сөүл чиглэлд нислэг үйлдэх үеэрээ олон нийтийн дунд согтууруулах ундаа хэрэглэсэн, зохисгүй байдал гаргаж, онгоцны үйлчлэгчийн биед халдаж, бэлгийн дарамт үзүүлсэн гэдэг шалтгаанаар тус улсад баривчлагдаж, цагдаагийн байгуулгад саатуулагдаж тус улсын хуулийн дагуу торгууль төлсөн. Мөн БНСУ-ын цахим орчин болон хэвлэл мэдээллийн байгууллагуудаар Монгол Улсын нэр хүндийг доромжилж олон Улсын төвшинд ёс зүйгүй, хуульгүй орон мэтээр гутаан доромжиллоо. Солонгос Улс дахь Монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо байгууллагын зүгээс энэ үйл явдалтай холбоотойгоо тус улс дахь Монгол иргэдийг ичгэвтэр байдалд оруулаад зогсохгүй ажил амьдралд нь бодитойгоор хохирол учрах болсон талаар бидэнд албан бичиг ирүүлсэн. Гэтэл Одбаяр нь Цэцийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн боловч Цэцийн гишүүний албан тушаалаа үргэлжлүүлэн хашсаар байгаа нь ёс зүйгүй, Цэцийн гишүүний өндөр нэр хүндийг уландаа гишгэж, олон нийтийн дургүйцлийг хүргэлээ. 

Иймд бид гурван шаардлагыг хүргүүлж байна. 

Нэгдүгээрт, Д.Одбаяр нь өөрийн хүсэлтээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс огцрох, 

Хоёрдугаарт, ОУ-д Монгол Улсын нэр хүндийг гутааж БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдээс албан ёсоор уучлалт гуйх

Гуравдугаарт, бэлгийн дарамтлагчдад эрүү болон зөрчлийн хуулиар хууль зүй ба ёс зүйн хариуцлага тооцдог болохыг шаардаж байна” гэлээ.

Мөн тэдний зүгээс Д.Одбаярын хувьд бусдад бэлгийн дарамт үзүүлснээс гадна төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүний хувьд биеэ авч чадахгүй болтлоо архи уусан нь өөрөө ёс зүйгүй, суудлаасаа буух хангалттай үндэслэл хэмээн үзэж байгаагаа мэдэгдлээ. Мөн энэ асуудлыг байнга сануулж, Д.Одбаярыг Цэцийн гишүүний суудлаас буух хүртэл шаардах болно хэмээлээ. 


О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-12-05 00:38:02
    Энэ гаж донтон явах хэрэгтэй шүү, Новш чинь ямар нүүрээрээ ингээд суугаад байна аа,
    203.91.116.118
    Мэдэгдсэн Хариулах
  • алаа 2019-12-04 13:22:35
    бөгс базна гэдэг шаая гэсэн үг биш болохоор бэлгийн дарамт гэж үзэх учиргүй ээ. хууль тийм
    202.9.46.160
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-12-04 11:05:00
    Шаардлагыг бүрэн дэмжиж байна...
    122.201.21.205
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-12-04 09:09:45
    Д.Одбаярын хувьд бусдад бэлгийн дарамт үзүүлснээс гадна төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүний хувьд биеэ авч чадахгүй болтлоо архи уусан нь өөрөө ёс зүйг...
    119.40.98.177
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-12-04 08:23:40
    Бөгс базаахгүй байж болно гэхдээ л ийм асуудалд оролцож ард олноо бухимдуулсан төлөө уучлалт гуйж цэцээс явах хэрэгтэй яасан ичдэггүй гар вэ энэ одоо.
    202.9.40.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Tuulaihuu 2019-12-04 08:12:54
    Zuitei zuitei. IIm ylzarsan uhvar mochid humuust MGL ulsiin neriig ter dundaa torliin ondorloriin neriig gutaachihaad alban tushaaltaigaa zuuraldaad baih ...
    182.160.39.226
    Мэдэгдсэн Хариулах