Дэлхийн допингийн эсрэг хороо Швейцарьт хуралдана
Дэлхийн допингийн эсрэг агентлагийн гүйцэтгэх хороо энэ сарын 9-нд ОХУ-ын допингийн эсрэг агентлагтай холбоотой зөвлөмжийн талаар шийдвэр гаргах зорилгоор хийхээр төлөвлөж байгаа хурлыг Францад биш Швейцарь улсад хийхээр болсон гэж хэвлэлийн албанаас нь мэдээлжээ.

Мэдэгдэлд "Гүйцэтгэх хороо энэ хурлыг Парист хийхээр төлөвлөж байсныг онцлох хэрэгтэй. Гэвч энэ хотод гарсан үймээний улмаас гарч болзошгүй бэрхшээлийг харгалзан үзэж Дэлхийн допингийн эсрэг агентлаг хурлыг Швейцарийн Лозанна хотод хийхээр болсон"гэж бичсэн байна.

Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хяналт шалгалтын хороо өнгөрсөн сарын сүүлээр энэ байгууллагын Гүйцэтгэх хороонд ОХУ-ыг дөрвөн жилээр олон улсын тэмцээнд оролцууулахгүй, тамирчдыг нь улсынхаа туган дор Олимпод оролцохыг хориглох, спортын тэмцээнд допинг илрээгүй тамирчдыг нь  оролцуулахыг зөвшөөрөх талаар зөвлөсөн байна. Допингийн эсрэг тэмцдэг энэ байгууллага 2015 оны арваннэгдүгээр сард ОХУ-ыг допингийн дүрмийг олон удаа зөрчсөн хэмээн буруутгаж, допингтой тэмцэх үндэсний агентлагийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцалж байсан юм.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.