Ж.Энхбаяр: Манай 40-өөд гишүүн ирэх сонгуульд маш хүнд тамгатай орох байх

“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм.

“Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв.

Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ.

МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна.

Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.

Өмнөх нь http://www.olloo.mn/n/70034.html

…УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “…ЖДҮ-гийн асуудалыг яаж улс төр болгох вэ, хэзээ хаана ярьсан, хэзээ зохион байгуулсан, бусад баримтыг устгасан гээд олон мэдээлэл байгаа. Тэрийг дараа цаг нь болохоор ярих байх. Энэ бол энэ дотроос гарсан. Манай энэ дотор сууж байгаа нөхдүүд хэсэг нөхдийнхөө эсрэг зохион байгуулалттайгаар эрүүгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн гэдгийг ярьсан. Өнөөдөр яг таван нөхөрт маань эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах санадыг прокурор оруулчихсан. Хэрэг бодитой гэдгийг нь нотолчихсон. Прокурор үндэслэлтэй гээд үзчихсэн. Энэ бол амаргүй буюу үндсэндээ улс төрийн дараагийн 2020 оны сонгуульд эхний ээлжинд энэ таван хүн байхгүй. Цаана нь нэлээдгүй улсууд байгаа. Нэлээдгүй гэж байгаа шүү. Энэ болгон эндээс гарсан. Тэгэхээр энэ асуудлыг нуруун дээрээ үүрсэн Батзориг сайд үгээ хэлээч. Юу болсон юм бэ. Бүлэг ямар чиглэл өгч байсан юм бэ. Тухайн үеийн төсвийн ажлын хэсэг гэж яасан юм бэ. Үүнийг өг гэж яаж шахсан юм бэ. Энэ гишүүд таныг шахсан юм уу. Нэг газар цуглаж байгаад зохион байгуулалттайгаар хийсэн юм уу. Бодит байдлыг гишүүддээ сайхан хэлээч. Ийм, ийм юм болсон. Бүлгээс ийм чиглэл өгсөн юм. Ажлын хэсэг ингэж төсөв өөрчилсөн юм гээд. Сангийн сайд бас үгээ хэлэх хэрэгтэй. Юу гэж байсан юм гээд. Сангийн сайдууд байж байна. Их хурлын индэр дээрээс олон гишүүн хэллээ шүү дээ. Зохион байгууллалтайгаар, онц ноцтой бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хажууд, урдаас харж байгаад хэлсэн. Ингээд улс төрийн үйл явц болсон. Мэдээж, энэ бол сонгууль болоход хохиролтой дуусна. Сонгуулийн сезон эхэлчихлээ. Нэг жил гаруй үлдлээ. Саяын болсон үйл явцын өрнөлөөс харахад манай 65-аас 40-өөд гишүүн ямар ч байсан ирэх сонгуульд маш хүнд тамгатай орох байх. Амаргүй болох байх. Энэ нь мэдээж бид нарт маш хүнд сонгууль болно гэдэг тодорхой” гэлээ.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2020-01-04 00:01:56
    МАН шинэ хүн гарга тэгвэл ялна хучин эрхмүүд явахгүй
  • зочин 2020-01-03 03:49:47
    Захиалгаар өнгөрсөн зүйлийг өнөөдөр мэт давтах үүрэг авчээ. Энхбаярыг гүйцэх толгойтой гишүүн байгаа юм уу.
  • Zochin 2019-12-06 04:22:56
    MAH...AH butehgui ee
  • зочин 2019-12-05 05:04:37
    Хүүеэ, нээрээ дахиад гараад ирэх санаатай. Айн? Таминь ээ, энэ бузруудыг дахиж сонгохгүйн байгаа биз дээ?
  • Иргэн 2019-12-04 15:57:58
    Ёстой ах дүү үр хүүхдүүд нь хүртэл нэг насны тамын амьдралаар амьдрах зовлонг энэ шуналтай гишүүд хийж дээ. Ард түмэн тэднийг яаж залхаахаа мэдэх байхаа
  • Хэнчбиш 2019-12-04 15:49:23
    Хүү минь нэг удаа өнжөөд тархиа амррааж хэл амнаас хол хэдэн жил болооход гэмгүй дээ
  • Kk 2019-12-04 14:04:58
    Zevsgiin naimaachin Ta uuruu hund oroh bha
  • Zochin 2019-12-04 12:43:02
    J.Enhbayar dahij garahgui ee! JDU-chin !!!! Saihan saihan dongodood bna lee. Irged huurtahgui shuu !!!!!
  • zochin 2019-12-04 10:43:09
    Bas songuulid uzeh yumu.bitgii gorid.bidniig bas teneg ta nar l uhaantai gej bodoj baival yostoi bitgii zuudel.ingej suudlaa aldaj bhaar oor mundag zaluus bgaa....
  • Зочин 2019-12-04 09:29:08
    Өөрөө бас тэдний нэг новшийн хар ЖДУ чин биз дээ.
  • зочин 2019-12-04 09:07:19
    ДАХИЖ УЛС ТӨРД ОРОХ САНААТАЙ Ж. ЭНХБАЯР ИЧИЖ АМЬДРААЧ АРД ТҮМЭН ИЙМ ХҮНД ҮЕД НАСААРАА ИДЭХ ХООЛОО ХИЙЧИХЭЭД ОДОО ДОНГОС-Д БАЙДАГ
  • болд 2019-12-04 08:20:41
    Энэ новшнуудыг хэнийг ч битгий сонго ард түмэн минь
    202.179.31.1
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-12-04 08:05:16
    Хэрвээ тэр элдэв сангаас мөнгө авч угаасан нөхдүүдээ дахиад дэвшүүлвэл МАН гудманд гарна л гэсэн үг ш дээ.Намаа бодох уу, хувь хүний амбицийг дагах уу?
  • т 2019-12-04 07:21:21
    бас нэр дэвших санаатай юу муу арьс чинь
  • зочин 2019-12-04 04:45:30
    Бүгдийг нь нэр дэвшүүлж болохгүй, ЖДҮ, Концесс хулгай хийсэн гишүүдийг
  • Zochin 2019-12-04 03:09:44
    Dahij ner devshih geed baigaa yum u ene hulgaich
  • Зочин 2019-12-04 02:21:23
    Энэ зовхон ил тод ярьсан нь шуу дээ энэ нам торийн эрхийг хууль бусаар авсан нь улам л тод болоод байна яах вэ энэ бол тодорхой ядаж сэлэмээ эргуулээд хариуцлаг...
  • kkk 2019-12-04 01:52:53
    Тийм хүнд санагдаад байвал болиоч дээ. Чадахгүй бол зүтгээд байх шаардлагагүй. 1000 Энхбаяр байсан ч Монгол дутахгүй. Харин гай болно.
  • Зочин 2019-12-04 01:52:11
    Энэ новшнуудыг хэнийг ч битгий сонго ард түмэн минь Шинэ залуу боловсон хүчин Хуулийн мэдлэгтэй эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүсийг сонгоорой,Дахих санаатай бас....
  •  2019-12-04 01:10:20
    юу вэ? дахин ИХ орж иднэ гэж бодоо юу? шоронд орж шороонд булуулж мартагдах ёстой хүмүүс байж.
  • UIH 2019-12-04 00:53:42
    ene UIH tuuhend baigaagui huchindegch, hulgaich, aluurchin, luivarchin, gaj dontonguudiin tsuglaral bailaa. Ireh songuulid ednees 1 ch hun bitgii songooroi.
  • Бат 2019-12-04 00:38:32
    За монголчууд минь олон удаа сонгогдсон олны танил эрхмүүдэд итгэл бүү өг бүү сонго үүний оронд чөтгөр ч байсан яахав шинэ хүн шинэ нам сонгоцгоое