Иргэдийн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд  2019 оны гуравдугаар улиралд  иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан, мэдээг даваа гаригт Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 569,209 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас  557,698 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь  98.0%-ийн үзүүлэлттэй байна. Мөн 8590 өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлж, 3080өргөдлийг  хугацаа хэтрүүлэн шийдвэрлэжээ.

Нийгмийн халамж, цалин хөлс, газрын харилцаа, орон сууц, санхүүгийн дэмжлэг хүссэн асуудлаар гаргасан өргөдөл гомдлын тоо буураагүй байна. Засгйин газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлагад нийт 333,686 өргөдөл, гомдол иргэдээс ирүүлснээс 330,629 өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 99,1%-ийн үзүүлэлттэй байна.

Тайлант хугацаанд нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж Улаанбаатар хотод 35,966, Архангай аймагт 27,873, Дорнод аймагт 17,450,  Орхон аймагт 15,700 иргэн өргөдөл, гомдол  гаргасан нь бусад аймгийн үзүүлэлтээс өндөр байна.

Иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх асуудалд бодитой хандаж чирэгдүүлэхгүй байх, иргэдэд заавал хариу өгч байхад анхаарлаа хандуулж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд чиглэл болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.       

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.