Хабиб Нурмагомедов, Тони Фергюсон нар тулалдана
Холимог тулааны "UFC" холбооны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов АНУ-ын холимог тулааны тамирчин, аварга асан Тони Фергюсантай ирэх оны дөрөвдүгээр сарын 18-нд Нью-Йорк хотод тулалдахаар болсон байна. ОХУ-ын тамирчин инстаграммдаа энэ тулаанд бэлдэж байгаа талаар бичжээ. Тэрээр "Чи хатуу тулаан болон улигт амьдралд бэлэн байгаа бол одоо л эхлэх цаг. Учир нь чи амьдралдаа хэзээ ч хамаагүй чамаас хүчтэй өрсөлдөгчтэй учрах болно. Тиймээс цаг алдах хэрэггүй. Ажиллаж эхлэх хэрэгтэй" гэсэн байна.

Хөнгөн жингийн шилдэг тулаанч Нурмагомедов, Фергюсон нар тав дахь удаагаа хийхээр төлөвлөж байгаа тулаан юм. Өмнө нь дөрвөн удаа тулалдахаар төлөвлөж байсан ч хоёр тамирчин бэртэж, өвдсөн шалтгаанаар цуцлагдаж байжээ. Хабиб цахим сүлжээнд далайн эрэг дээр бэлтгэл хийж байгаа зурагаа тавьсан байна. Тэрээр "тулаанд ялахын тулд эрт босох хэрэгтэй гэдэгт итгэж байна" гэж бичжээ. Тиймээс "өглөө эрт босч бай" гэж зөвлөсөн байна. Хабиб Нурмагомедов, Тони Фергюсон нар хөнгөн жингийн тулаанд 12 дарааллан ялалт байгуулж байсан аж.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-12-04 09:27:44
    Бид ,холимог ,зодоон ,үзмээр байдаг. 100 хувь ,барилдчих юм. Уйтгартай. Ыөхөөрөө ,явмаар юм. Хабиб ,бол бүүр дэндүү.