40 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангажээ
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон зарлаж, 1981 оноос хойш дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ. Энэ оны 12 сарын 03-ны өдрийг НҮБ-аас “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг бүх нийтэд уриалсан.

Энэ өдрийг тохиолдуулан ХБХХЕГазар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нээлттэй ажлын байранд зуучлах, ажил олгогч эзэд, ААНБ-ын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг эерэгээр өөрчлөх, хүртээмжтэй орчин, тохируулгат ажлын байрыг бий болгоход нөлөөлөх зорилготой “Хүртээмжтэй ирээдүй-2019” өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол улсад Европын холбооны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх “SECiM” төсөл, Жайка ОУ-ын байгууллагын “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих төсөл”, ХБИБ-ууд хамтран зохион байгуулж оролцлоо. ХБХХЕГазар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрт зуучлах “Career Expo” арга хэмжээг 2018 онд анх удаа зохион байгуулсан. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй ч хөдөлмөрийн чадвартай иргэдийг ажил олгогчидтой холбон зуучилж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд 40 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан байна.

Энэхүү өдөрлөг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нэг удаа зохиогдох арга хэмжээ биш юм. ХБХХЕГазар ажил идэвхитэй хайгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бүртгэж, аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогчидтой холбон зуучлах ажлыг тасралтгүй зохион байгуулна.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.