Трампыг огцруулах хэлэлцүүлэгт оролцохгүй
Цагаан ордон уржигдар ерөнхийлөгч Доналд Трампыг албан тушаалаас нь огцруулах үйл явцын талаар хэлэлцэх хуралд оролцохгүй гэж мэдэгджээ. Энэ ажиллагааг маргааш АНУ-ын төлөөлөгчдийн танхимын шүүхийн комисст хийхээр төлөвлөж байгаа аж.

Доналд Трампын өмгөөлөгч Пэт Чиполлоне комиссын дарга Жерролд Надлерд илгээсэн захидалдаа "Цагаан ордон гэрчийг нь сонгоогүй байгаа хэлэлцүүлэгт оролцож чадахгүй. Мөн ерөнхийлөгч Доналд Трамп үүнд яг оролцоно гэсэн баталгаа байхгүй" гэж бичжээ. Ийм нөхцөлд "бид маргааш хийхээр төлөвлөсөн  хэлэлцүүлэгт оролцохыг зорихгүй" гэж Пэт Чиполлоне мэдэгдсэнийг CNN телевиз мэдээлсэн байна.

Түүнээс гадна Надлерийг Доналд Трампыг Лондонд болсон НАТО-гийн хуралд оролцохоор явсан үеэр энэ хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн гэж буруутгаж байгаа юм. АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дүрмээр Пэт Чипполонед шүүх комиссын ерөнхийлөгч Доналд Трампыг огцруулах тухай хэлэлцүүлэгт оролцохыг зөвшөөрсөн байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.