Амьд хачигтай алимыг устгалд оруулав

Нэр бүхий компанийн БНСУ-аас Замын-Үүд боомтоор арван нэгдүгээр сарын 24-ний өдөр импортолсон 9.2 тн улаан алимыг хилийн Мэргэжлийн хяналтын лабораторийн сорилт шинжилгээнд хамруулахад жимсний улаан хачиг, шүлхий хачиг амьд, их хэмжээгээр илэрчээ. Иймд мэргэжлийн хяналтын байгууллагаас дээрх алимыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож экспортлогч оронд нь буцаах шийдвэр гаргасан хэдий ч экспортлогч, импортлогч компаниуд буцаах боломжгүй гэсэн тул Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх Захиргааны зөвлөлтэй хамтран устгалд оруулав.

Мөн импортлогч компанид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ах 2019-12-03 08:11:04
    Монголчуудаа хохироож устгахын оронд 2 орны худалдааны гэрээгээр хятадруу буцаах хтэй ш дээ, Манайхан гадны орныг шүтэж бурууч байсан хамгаалдагаа болих хтэй,...