Түлээний модны төлбөр нэмэгдээгүй байна
Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг үйлдвэрлэлийн зориулалтаар сайн чанарын мод бэлтгэж зах зээлд нийлүүлэн ашиг олох тохиолдолд харьцангуй өндөр, арчилгаа, цэвэрлэгээний огтлолт хийж, ойн чанарыг сайжруулах ажлын үед бага байхаар шинэчлэн тогтоожээ. Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг мод бэлтгэх арга, огтлолтын төрөл, мод бэлтгэлийн зайнаас хамааруулан ялгавартай тогтоосон байна.

Харин орон нутгаас ирсэн саналыг үндэслэн түлээ /шинэс мод/-ний төлбөрийг нэмэгдүүлээгүй бөгөөд ойгоос 1 шоометр түлээ /шинэс мод/ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээ нь одоо мөрдөгдөж байгаагаар 800.0 – 4250  төгрөг бол шинэчлэн тогтоосон төслөөр 855 – 4250  төгрөг болж байна. Түлээний мод гэж хэрэгцээний модны шаардлага хангахгүй байгаа зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт, өмх, яр, гүн ан цавтай, чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй бөөрөнхий болон цуулж хагалсан, түлшний зориулалттай мод, модлогийг хэлнэ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.