Үндсэн хуулийн цэцийн даргаар Н.Чинбатыг  сонголоо
Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар  Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох асуудлыг хэлэлцсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох үйл ажиллагаа явагдав.

Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн олонхын санал авсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Намжилийн Чинбатыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонголоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат өмнө нь  Улсын дээд шүүхийн орлогч дарга, Иргэний коллегийн дарга, Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Оюуны өмчийн газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байсан. 1998-2004 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан билээ. Тэрбээр  Монгол Улсын гавьяат хуульч цолтой. 

Н.Чинбат Монгол Улсын Их Хурлын 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дахин томилогдон ажиллаж байна.
 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Архи 2019-12-03 12:23:57
    Харахад настай томоотой хүн шиг харагдаж байна. Харин уучихаараа яадагч хүн юм билээ хэн мэдлээ. Анх Одбаяр ч гэсэн далай лам шиг гэмгүй царайтай л байсан даа
    103.57.93.246
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol hynii nyyr hiihgyi bolgoson ODBAY 2019-12-02 09:53:41
    ter nyyr hiih gazargyi bolgoson Odbayar aa zailuulaarai!!!!!
    195.220.106.79
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-12-02 09:45:23
    ЧИНБАТ ГЭДЭГ ХҮНИЙГ ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙГЭЭР МОНГОЛДОО ТЭРГҮҮН ХУУЛЬЧИЙН НЭГ ГЭЛЦЭХИЙГ СОНСОЖ БАЙСАН ЮМ БАЙНА . ШУДРАГА БАЙГААРАЙ . БАЯР ХҮРГЭE.
    103.26.194.9
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-12-02 08:30:33
    Нэмэгдэхүүний байрыг сольсонч нийлбэрийн чанар өөрчлөгдөггүй гэдэг шиг юм болжээ. Үндсэн хуулийн цэцийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах хэрэгтэй.
    122.201.23.84
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-12-02 07:27:57
    шударга байгаарай
    202.179.24.248
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-12-02 06:04:54
    Монгол улс юм бол хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй байлаа МАНАН арилсангүй ...
    202.9.42.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-12-02 06:03:18
    Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор гээд байхад!
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах