Хөгжлийн  бэрхшээлтэй хүнд тусалдаг ухаалаг робот
Японы "Ори" лабораторид үйлдвэрлэсэн ухаалаг гар утас болон нүднийхээ хөдөлгөөнөөр удирдаж болдог Орихиме робот нь гэрээсээ гарах чадваргүй хүмүүсийг гадаад ертөнцтэй холбосноор хөгжил цэцэглэлт болон бусад зүйлийг харуулдаг аж. Тухайлбал, төрөлхийн үе мөчний өвчтэй Юрина Фурикава охин энэ роботны тусламжтайгаар түүний дуртай "Момойро Кловер 3" хамтлагийн тоглолтыг үзэж, хамтлагийн гишүүдтэй ярилцсан байна.

Роботыг зохион бүтээсэн Кентаро Ёшифужид Орхимег бүтээх санаа хүүхэд байхад төржээ. Учир нь өвчний улмаас гэрээсээ гарч чаддаггүй байсан гэж тэр ярьжээ. "Би хүмүүс яагаад ганц биетэй байдаг юм бол гэж бодож эхэлсэн. Хэрэв би өөр биетэй байсан бол түүнийг сургууль руу явахын тулд ашиглаж болох байсан гэж бодсон" гэв. Түүний бүтээсэн робот нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ямар нэгэн ажиллагаанд оролцох, бусад орноор яалах болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй харилцахад тусалдаг байна.

 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.