Хоёр Солонгос Олимпийг хамтран зохион байгуулах хүсэлтэй байна
Өмнөд Солонгосын Эв нэгдлийн сайд Ким Ён Чул 2032 онд XXXV зуны олимпийг хоёр Солонгос хамтран хийх боломж байгаа талаар хүсэлтээ дахин илэрхийлсэн байна. Тэрээр "Өмнөд болон Хойд Солонгос олимпийг зохион байгуулах газраар сонгогдохын тулд хамтран ажиллах ёстой" гэж тооцоолжээ. Ингэснээр олон улсын нийгэмлэгийг нааштай хариу өгөхөөс гадна хоёр Солонгосын харилцаа мэдэгдэхүйц сайжирна гэж үзсэн байна.

Ким Ён Чул  өвлийн, зуны ч бай ямар ч олимп хоёр эсвэл олон орон нэгдэж зохион байгуулж байгаагүй гэв. Түүнээс гадна ерөнхийлөгч Мүн Жэ Ин, ерөнхийлөгч Ким Жон Унтай өнгөрсөн есдүгээр сарын 18-20-нд хийсэн гурав дахь уулзалтын үеэр хоёр орны хооронд хамтарсан олимпийг эрчимжүүлэхээр тохиролцсоныг сануулжээ. Мөн өнгөрсөн жил хоёр Солонгос спорт, аялал жуулчлал, соёл урлаг гэсэн олон үйл ажиллагааг харилцан эрчимжүүлэхээр хүчээ нэгтгэх талаар гэрээ байгуулсан гэв. Харин Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Парк Ян Ву Сөүл, Пхеньян хамтран олимпийг зохион байгуулбал Солонгосын хойгт хөгжлийн шинэ эринийг авчрахын эхлэл болохыг онцоллоо. Түүнээс гадна 2032 оны олимпийн эрхийг авахын төлөө өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн Өмнөд Солонгосыг амжилтад хүргэх зам энэ. Мөн Хойд Солонгосыг 2024 оны Залуучуудын өвлийн олимпийг хамтран зохион байгуулах орноор нэрийг нь дэвшүүлнэ гэж үзэж байна гэв. Олон улсын олимпийн хорооноос 2025 онд XXXV зуны олимпийг зохион байгуулах эрхээ авахаар нэрээ дэвшүүлсэн Австрали, Герман, Энэтхэг, Испани болон бусад орныг зарлах ажээ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN  2019-11-30 08:52:35
    ER N BOL HOID SOLONGOSIIN ASUUDAL .N IRGED N ENE TENEGIIGEE UHAARUULAH L ASUUDALSHDEE....DEER N TOM GURNUUD TOGLOLT HIIGEED BGAA BOLOHOOS...