Ш.Ганхөлөг: Ирэх онд дугаарын хязгаарлалтгүй болно
Автозамын түгжрэлийн асуудлаар Замын хөдөлгөөн төлөвлөлт инженерчлэлийн газрын Хөдөлгөөн зохицуулалтын мэргэжилтэн Ш.Ганхөлөгөөс төдрууллаа.
 
-Автозамын түгжрэлийг бууруулах тал дээр сүүлийн үед танайхаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
 
-Жолооч нарын дунд судалгаа явуулахад хувь нь тодорхой ажлын шаардлагаар хотын төв рүү орж ирдэг гэсэн бол үлдсэн 30 хувь нь ямар нэгэн шалтгаангүй орж ирдэг гэсэн. Нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй машин, зам хоёрын тоо алдагдсан. Машин нь замаасаа олон болсон. Иймээс үүнийг шийдэх арга аргачлал нь урсах хөдөлгөөнөө тогтмол байлгах эсвэл машины тоонд хяналт тавих юм. Машины тоонд хяналт тавих асуудал дээр нэг машин нэг өдөр хөдөлгөөнд оролцдоггүй байх буюу дугаарын хязгаарлалтын асуудал хэрэгжиж байна. Харин Автозамын хөдөлгөөнийг тогтмол байлгах тал дээр өнгөрсөн жилүүдэд хэд хэдэн арга хэмжээг авсан байгаа. Тухайлбал, ойр ойрхон байрласан явган хүний гарцыг цөөлсөн, шар хайрцгийг хэрэгжүүлсэн, зарим замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулсан, зүүн эргэхийг хорьсон, ачаалал багатай хотын захын замууд дээр явган хүний товчлуурыг суурилуулж өгсөн, зам тавьж өгөөд баруун эргэх зэрэг түгжрэлийг бууруулах инженерчлэлийн аргыг хэрэгжүүлээд явж байна.
 
-Цаашид түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажлууд хийх вэ. Олон улсын жишигт нийцсэн арга хэмжээнүүдийнхээ талаар?
 
-ЖАЙКА-гаас замын түгжрэлийг бууруулах тал дээр манайхтай хамтарч ажиллах санал тавьдаг. Үүнийхээ хүрээнд ачаалал ихтэй дөрвөн уулзвар дээр судалгаа тооцоолол, дүгнэлт гаргах ажлыг хамтарч хийж байна. Тэгэхдээ гэрлэн дохиог өөрчлөх болон чиглэлийг нь хэрхэн өөрчлөх тал дээр судалгаа хийж байна. Мөн нийтийн тээвэртэй холбоотой БРТ, Каркабель, Скай шапуль төсөл хэрэгжих гээд судалгааны ажил дээрээ явж байна. Нийтийн тээврийн хувьд парк шинэчлэл хийх цаг болсон. Хэрэв энэ асуудал шийдэгдвэл 2020 оны гуравдугаар үе гэхэд дугаарын хязгаарлалт гэдэг зүйл байхгүй болно гэсэн төлөвлөгөөтэй байна.
 
-Ирэх онд нийтийн тээврийн асуудал шийдэгдлээ гэж бодоход дугаарын хязгаарлалтыг алга болгох ямар боломж байгаа юм?
 
-Хотын дөрвөн захад машины том зогсоолыг бий болгоно. Хөдөлгөөнд оролцож буй жолооч нар өөрийн машинаараа хотын төв рүү орж ирэх шаардлагагүй тэр зогсоолд машинаа байрлуулж хотын төв рүү нийтийн тээврээр орж ирдэг болно. Харин тодорхой хэмжээний бүсчлэлд төлбөрийн систем нэвтрүүлнэ. Тэрхүү зогсоолоос дотогш машинтайгаа нэвтрэхийн тулд мөнгө төлдөг болгоно. Харин төлбөрийн нөхцлийн хувьд нэгжээр, интернэт болон мобайл банкаар эсвэл машин дээр нь түр данс нээх үү гэдэг талаар олон зүйлийг судалж байна. Цаашид хийх ажлуудад бол ТЦА, Нийслэл Засаг даргын тамгын газар, инженерийн газар хамтран хэд хэдэн төслүүдийг хийх гэж байна. Олон улсын жишгээс хэрэгжүүлж буй хэд хэдэн ажлууд байгаа түүний нэг нь Паркын зогсоол. Нэг машины зогсоолд гурван машин зогсооно гэсэн үг. Нэг үгээр хэлбэл давхар машины зогсоол гэсэн үг юм.
 
-Иргэдийн зүгээс дугаарын хязгаарлалт болон бүсчлэлийн асуудлын талаар сонирхож байна?
 
-Замын түгжрэлийг бууруулах төслийн нэгээхэн хэсэгт дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгох талаар яригдаж байсан. Судалгааны үе дээрээ явж байсан зүйл задарсан. Судалгааны үндсэн дээр дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгохгүй болсон байгаа. Харин бүсчлэлийн асуудал дээр иргэдийн санал асуулгаар 65 хувь нь дэмжээгүй учир дээрх хоёр асуудал дахин сөхөгдөхгүй.

 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Баяржавхлан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Amga 2019-12-03 12:47:06
    Zugeer l niseh buudal shigee tumur zamaa gargaad orond ni ordog gardag tsuuhun gartstai hurdnii zam tavchihval busad buh zamuud tugjrelgui bolno shuu dee...
    64.119.20.134
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-12-02 13:31:13
    Энэ төлөвлөж бгаа зүйл амжилтанд хүрхэд юу л бол!Шууд з.з зарчимаар замын хураамж-г сард120.0-190.0К болго,н-т-н тээвр-г үнгүй зорчуул сайн сүүл-н үе-н автобус ...
    66.181.187.165
    Мэдэгдсэн Хариулах
  • Энхээ 2019-12-02 12:13:33
    Дэмий хотоор зугаалсан машинууд их
    202.55.188.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Инженер 2019-12-01 14:03:32
    Машины бүртгэлийг шинэчлээчээ. орон нутгийн машинууд ихэнх нь мөн оюутнуудын машинууд Улаанбаатарын дугаартай бна. Торгуулиа дор нь авах механизмтай болооч.
    66.181.182.206
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-12-01 05:34:37
    Zamiin tatvariig 5 dahin nemehiig eserguutsej bna.
    192.82.69.168
    Мэдэгдсэн Хариулах
  • Unenbat 2019-12-01 04:39:27
    Buh 4zamuudaa guuren nuhen zamuud hiihed ymarch bogloo bolno bas ajilchin angiin mongiig yaaj hulgai hiih ve hotiin zahad ma tavichihaad butsaad avtobusad suuh...
    59.153.115.136
    Мэдэгдсэн Хариулах
  • hehe 2019-12-01 03:15:36
    Buh gazraa zarchihsan.
    66.181.188.183
    Мэдэгдсэн Хариулах
  • Тж. Сүрэн 2019-12-01 01:34:42
    Дэмжиж байна.
    202.9.46.1
    Мэдэгдсэн Хариулах
  • санал 2019-12-01 00:10:20
    ХОТын 4 захад ТОМ зогсоол бий болгох нь зөв. ХОТын төв рүү орвол ТӨЛБӨР авах нь зөв шүү. ӨӨР арга байхгүй
    66.181.177.219
    Мэдэгдсэн Хариулах
  • Batbayar 2019-12-01 00:02:16
    Zamiin tugjreliig ene heden tsagdaa bii bolgoj bgaag medeh uu? Bas heden gerlen dohioniihii hugatsaanii tohirgoog hii l dee. Iim 2 teneglelees bolood zam tujree...
    202.9.40.73
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-11-30 23:36:00
    Урагшгүй ноёд ухаангүй албат
    64.119.18.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Хуц 2019-11-30 22:58:56
    Батбаясгалан гэдэг нөхөр зам ашгилсаны төлбөрийг 5 дахин нэмнэ гэсэн. Ингэж болохгүй үүний оронд бүсчлэл тогтоогоод Жишээ нь: Их тойруугаас дотогшоо нэвтрэх
    202.179.24.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-11-30 08:10:16
    Hogshid huuhed emegteichuuded dem boldog hubiaraa teeber erhlegch nariig demjsen bodlogo yabuulmaar yum aa.tom tom jip,tansag mashiniig horimoor yum .
    66.181.161.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-11-30 06:12:46
    Emnelegt hureh uvchtun , uzuuleheer ochih hugshidiig unaagaar duhuuleh hereg bolno . Iim nuhtsuld yah ve? Ter uvchtung mashinaar hurgeed urguj demnej emnelegt
    192.82.67.28
    Мэдэгдсэн Хариулах
  • Жапан 2019-11-30 06:06:58
    Явган зорчигчид яаж үам гарах вэ
    113.144.55.15
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-11-30 04:02:54
    Том зогсоол хийх газар хаана байна аа
    202.9.42.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Маш тэнэг хүмүүс биднийг удирддаг 2019-11-30 03:52:55
    СЭДЗС-иас өвдсөн оюутанг 1-р төрөхөд хүргэж өгөхийн тулд яаж түргэн очих вэ? Төв замаар бөөн бөглөө дундуур Гадаад Яамны уулзвар хүртэл 1 цаг яваад буцаж эргэнэ...
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн 2019-11-30 07:21:48
      Түргэний машин эргээд л явна шүү дээ. Тэгэх гэж л түргэний машин байдаг
      202.9.40.86
      Мэдэгдсэн Хариулах
      • /*-*/ 2019-11-30 19:58:49
        Юун амархан юм боддог юм, Түргэний тэрэгний хүрэлцээ нь хэд билээ, ачаалал нь ямар билээ, бас түргэний тэрэг нь замдаа бас л тас түгжнээд гацчина
        49.0.212.7
        Мэдэгдсэн Хариулах