Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Давааг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 29-ны өдөр Элчин сайдыг тохоон томилох тухай зарлиг гаргаж Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг томиллоо. Мөн өдрөөс эхлэн түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөс чөлөөлөв.

ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Дуламсүрэнгийн Даваа нь 1986 онд хуучнаар ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуулийг, 1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг тус тус төгссөн, дэслэгч генерал цолтой юм. Тэрбээр 1986 оноос хойш батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос ЗХЖШ-ын даргаар, 2018 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажилласан туршлагатай.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-12-02 08:10:40
    Onovchgui tomilgoo
  • зочин 2019-11-30 06:22:12
    Армид гологдсон генерал юу шалхив. Олигтойхон имиж ,мэдрэмжтэй Шогуд таалагдах чадвартай хүн тавьсан бол ирээдүйн Монголд хэрэгтэйсэн. Хөөрхий
  • иргэн 2019-11-30 06:20:53
    энэмуу женко чонын бэлтрэг зитэйгээ нийлж монголын гадаад бодлогыг юу ч биш болголоо хамт их хурлаар орсон бусад нь бас яачихаваа
  • иргэн 2019-11-30 06:20:51
    энэмуу женко чонын бэлтрэг зитэйгээ нийлж монголын гадаад бодлогыг юу ч биш болголоо хамт их хурлаар орсон бусад нь бас яачихаваа
  • төр бохир байна 2019-11-30 03:48:55
    Дипломат алба гэж хэн дуртай нь хийчихдэг шагналын албан тушаал болжээ. МГИМО төгсөөд байх шаардлагагүй болжээ. Монгол улсын гадаад бодлого Баттулгын үед будаа