''Хүннү эйр'' ХХК хүнд бэртсэн ажилчнаа үл тоосон хэвээр байна
“Хүннү Эйр” ХХК-ийн механикч 23 настай О.Мэргэншагай өнгөрсөн сарын 13-14-нд шилжих шөнийн ээлжид ажиллаж байхдаа өндрөөс буюу онгоцны далавчнаас унасан осол гарсан. Үүнээс хойш сар гаруй хугацаа өнгөрсөн ч  О.Мэргэншагай нь бүрэн ухаа ороогүй хэвээр байгаа аж.

Ажлын байрны хөдөлмөр аюулгүй байдал алдагдсанаас үүдсэн энэхүү ослыг Хүннү Эйр ХХК, Иргэний нисэхийн ерөнхий газар, Чингис хаан Олон улсын нисэх  онгоцны буудал, ЗТХЯ зэрэг холбогдох төр засгийн байгууллага, удирдлагууд үл тоосоор өнөөдрийг хүрлээ.

Хэвэр “Хүннү эйр” ХХК-ийн онгоцоо олон улсын стандартаар дагуу ангарт /граж/ хийдэг байсан бол О.Мэргэншагай хүү  эрүүл саруул ажлаа хийгээд явж байхаар байв. Гэвч  “Хүннү Эйр" ХХК зориулалтын машин шат байхгүй хоол зөөдөг машинаар онгоцны далавч дээр гарч ажиллуулж, осол гарах үед зориулалтын каск  өмсүүлээгүйгээс нэгэн залуу хөгжлийн бэрхшээлтэй иргэний эгнээнд шилжихэд ойрхон байна. Гэвч “Хүннү эйр” компани уг асуудлыг үл тоож, хууль шүүхийн байгууллагуудаар шалгуулах ажлаас хойш сууж, үл тоосоор өнөөдрийг хүрээд байна.
 
О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.