Залуу хүн ''хүн биш''

Өчигдөр нийтийн вагоноор Улаанбаатар луу 3 цаг 30 минут зорчлоо. Бидний 25 хүн хоёр хоногийн өмнө онлайнаар тасалбар авсан боловч тасалбар дахь суудлын дугаараар суух боломж бидэнд олдсонгүй. Бид өөрсдийн захиалгат суудал дээрээ суух шаардлагыг зорчигчдод тавихад “Угаасаа нийтийн вагонд түрүүлж орж ирсэн нь л суудаг юм. Олон юм ярилгүй яв. Тэгвэл та нар купед суухгүй яасан юм. Одоогийн залуучууд юу ч үзээгүй, амьдрал мэдэхгүй, халууцаж, даарч үзээгүй, хэдэн цаг зогсоод явахад яадаг юм гэхчлэн” тэнд байсан ах эгч нарт буруутан болтлоо зэмлүүлэв. Энэ байдлыг харж суугаа залуу хүмүүс биднийг өмгөөлөх биш харин ч биднийг залхсан нүдээр харлаа. Монгол хүн зөв зүйлийн төлөө дуугарсан нэгнээ идэж байж цаддаг зантай юм байж.

Угтаа бол нэг вагоны 81 суудалд том хүн, хүүхэд нийлсэн 135 хүн чихэлдэж, халууцаж амь тэнцэн явж байгаа. Согтуу хөлчүү, нялх нойтон нийлсэн, бүгчимдсэн, манарсан, чихцэлдсэн, зогссон өрөвдөлтэй дүр зураг, зорчигчдын эрх ашгийг уландаа гишгэж буй менежментгүй компани, ийм байдлыг хүлээн зөвшөөрсөн зорчигчдын хандлага бол өнөөгийн Монголын хөгжил.

Нэг суудлыг дор хаяж 2-3 хүнд давхардуулж зарж ашиг олдог, бизнесийн нүдээр зорчигчдыг хардаг Улаанбаатар Төмөр замын нүдийг иргэд бид л эвийлээд, хаацайлсан хэвээр. Энэ байдлыг нь хараад зөв шаардлага тавьсан нэгэн рүүгээ барьж идэх нь холгүй дайрч, угаасаа л ийм, олон юм ярилгүй яв гэж хэлж байгаа танаас асууя!

Та хорин жилийн өмнө энэ асуудлыг хүлцэнгүй хүлээн зөвшөөрсөн учраас өнөөдөр ч байдал хэвээр байгаа юм уу? Эсвэл таныг залуу байхад хэн ч таныг сонсоогүй болохоор л Монгол улсын хөгжил таны үетэй хамт гацчихсан юм уу?
Харин бид хоёр жилийн дараа ч энэ байдал өөрчлөгдөөгүй байх вий гэдгээс айж, зориг гарган зөв зүйлийн төлөө дуугарсан. Бид зүгээр л захиалгат суудалдаа суун, аюулгүй зорчих шаардлага тавьсан.

...Зохих ёсоор шаардлага тавьж асуудал дэвшүүлэн вагоны даргад хандахад насыг минь асуулаа. Юу ярьж байгааг нь биш хэн ярьж байгаагаас шалтгаалж хариу өгдөг Монгол хүний, тэр дундаа дарга нарын хандлага. Залуучуудын эх орон Монгол улс залуучуудаа тоодоггүй, сонсдоггүйн жишээ энэ. Залуу хүн ярьж, үзэл бодлоо илэрхийлж, шаардлага тавьж эхэлбэл жаахан хүүхэд байж олон үгтэй гэж эгдүүцнэ. Залуу хүн тушаал дэвшиж, гавьяа байгуулж, шагнал авбал хар багаасаа хамраа сөхлөө гэж халаглана. Бид хэдэн нас хүрсэн үедээ наснаасаа болж ялгаварлан гадуурхагдахгүйгээр үзэл бодлоо илэрхийлж болох юм бэ?

Ийм хандлага бүхий л салбарт байгаа болохоор л, залуу үеийн урмыг нь хугалж, нурууг нь авч байгаа болохоор л Монголоос дайжих залуу үеийн цуваа жил ирэх тусам нэмэгдээд байна уу гэмээр...

Монгол улсад залуу хүн байх хэцүү.

Үгийг минь сонсох, шаардлагыг минь хүлээж авах НАСАНД ХҮРЭХ хүртлээ өөр улсад амьдрах хэрэгтэй юу?

Хорин жилийн дараа одоо л намайг сонсох нас минь боллоо гээд эх орон руу гаа буцах үедээ Монгол улсаа газрын зураг дээрээс хайгаад олох болов уу бид?

Иргэн Я.Цэцэнзаяа
2019.11.28

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • oyun sanaagaan boddoggyi bol?....ter bol 2019-11-30 17:05:38
    ZALUUS BOL HYN SIG BOLTLOO EDII BNA?....Ted oyun sanaanii bolobsrol olj abahgyi bol?dendyy bydyyleg bna!oyun sanaanii bolobsrold olon yum bagtana syy!!!
  • Зочин 2019-11-30 06:22:15
    Зөв асуудал хөндсөн бна. МТЗ ын удирдлагууд энэ байдалд хяналттай хандах ёстой шүү !!!!!!!!
  • Үхрүүд 2019-11-29 13:25:52
    Үхэр мал ачиж яваа юм шиг энэ бүдүүлэг байдлаа хэзээ засах юм болдоо. Аягүй бол тэр суудал хамаагүй гээд бгаа малуудын дийлэнх нь туулайчилж яваадаа
  • Зочин 2019-11-29 08:48:03
    Тав тухтай нөхцөлийг бүрдүүлэх талаар зөв хэлсэн бна үнэнг хэлэхэд нас ямар хамаа бна.
    202.126.89.232
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-11-29 08:05:43
    Орон нутгийн галт тэргэнд гардаг хэвшил болсон энэ асуудлыг авч үзэх цаг болсон. Хүний мөнгийг авчихаад ямар ч тав тух, ямар ч үйлчилгээ үзүүлдэггүй
  • ZOCHIN  2019-11-29 05:37:11
    UNEN UG .ASHGIIG HUN ZALHAAJIIJ OLDOG TUMUR ZAMIINHANII BURUU...
  • zochin 2019-11-29 05:36:21
    zuv sedev hundsun bna. ene huuhed uneniig l helsen bna. ayul osolgui, amgalan taivan zorchih shu de. tumur zam ene tal deer yamar arga hemjee avdag ve.
  • Erdene 2019-11-29 04:09:36
    Tumur zam uund anhaarah estoi! Suudal davhardald provodnik, revizor ali ali ni uyn surtei uym geed toohgui bna lee?!
  • Өвгөн 2019-11-29 03:17:32
    Залуу үе минь хөгжиж дэвшсэн үед амьдардаг тул та нарын төлөө залбирдаг шүү,хатуу үг байдаг нь чухал юм,биднийг өвгөд, залуугаар хуваах юм хэлээд байгаа анзаар
  • Zochin 2019-11-29 02:39:11
    Xaanaas UB ruu yavsan yum be? Amgalan, Tolgoit-oos yum uu?
  • Алтаа 2019-11-29 01:45:35
    Яг үнэн. УБ төмөр зам суудлынхаа тоогоор л зорчигчдоо суулгаж явах хэрэгтэй ш дээ. Ашиг олох гээд бүгдийг нь чихчихнэ амьсгалах ч хэцүү явдаг юм билээ.
  • Urnaa 2019-11-29 01:02:41
    Яг зөв энэ хандлага байсаар л байгаа. Төрийн албаны дарга, мэргэжилтэнгүүд яг ийм хувийн 40 с дээш насны дарганцарууд ч ийм яг. Шүүмжиллээ чи тэвчээргүй гэдэ...