Төрийн банкны 10 жилийн ойг тохиолдуулан Увс аймгийн Улаангом хотод шинэ байраа ашиглалтанд орууллаа
Монгол Улсын 21 аймаг, 330 суманд нийт 500 гаруй салбар нэгжтэй Төрийн банкнаас 2.9 сая харилцагчиддаа банкны бүх төрлийн үйлчилгээг олон улсын стандартад нийцсэн, тав тухтай орчинд үзүүлэхийг зорин ажилладаг билээ. Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, Улс тунхагласны 95 жилийн ой, Монгол Улсад банкны тогтолцоо үүсч хөгжсөний 95 жилийн ой, Төрийн банкны 10 жилийн ой тохиож байгаа энэ мөчид Төрийн банкнаас үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн харилцагчиддаа илүү хүртээмжтэй үйлчлэх зорилгоор Увс аймгийн Улаангом хотод шинэ байраа ашиглалтад орууллаа.



Улаангом хотын Төрийн банкны шинэ салбараас банкны бүхий л төрлийн цогц үйлчилгээг тав тухтай орчинд, түргэн шуурхай авахаас гадна харилцагч Гялс буланд байрлах компьютерыг ашиглан цахим үйлчилгээгээр өөрөө өөртөө үйлчлэх боломжтой.

Төрийн банкны шинэ салбарын нээлтэнд Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн М.Батжаргал, Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар, Бүтээгдэхүүн хөгжүүлэлт маркетингийн газрын захирал Б.Содонбаатар, Дотоод хяналт шалгалтын газрын захирал А.Батмөнх, Сурталчилгаа идэвхжүүлэлтийн албаны менежер  Б.Агваанцэрэн, Төрийн банкны Увс салбарын захирал Б.Бямбажаргал болон Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан, Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, тус байрны гүйцэтгэгчээр ажилласан “Мөнхжин Өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нэргүй, Увс аймгийн иргэд, харилцагчид, оролцлоо.

Мөн Төрийн банкны Увс салбарын шинэ байрны нээлттэй зэрэгцэн Төрийн банкны Увс салбарын харилцагчдын дунд урамшуулалт аян зарлан 14 харилцагчийг 500,000 төгрөг хүртэл төгрөгөөр урамшуулна.
 
 





Бусдад түгээх
  • gplus