Хууль бусаар бэлтгэсэн модыг улсын орлого болголоо
Хэнтий аймгийн цагдаагийн газраас аймгийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, ЦЕГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргын 02 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах, байгаль хамгаалах журмын эсрэг, тээврийн хэрэгсэл, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Хяналт нэгдсэн арга хэмжээг наймдугаар сарын 20-оос эхлэнхоёр сарын хугацаатай зохион байгуулж байгаа ажээ. Энэхүү арга хэмжээний эхний хэсгийг дүгнэж ард иргэддээ сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах мэдээллийг өгч байна.

Шалгалтын явцад нийт 12 пост гарган, 12 тээврийн хэрэгсэл, 40 гаруй алба хаагч ажиллажээ. Энэ хугацаанд нийт 9847 тээврийн хэрэгсэл, 25275 зорчигч, 21669 мал мах шалган нэвтрүүлж, 224 зөрчил илрүүлж, 668 хүнийг 10297,0 төгрөгөөр торгож, 17900,0 мянган төгрөгний нөхөн төлбөр тавиулж,760 иргэнээс 7198,5 мянган төгрөгний татварыг нөхөн төлүүлж, 5263 санамж, сэрэмжлүүлэг тарааж, яндангийн оч баригч 2137, галын иж бүрдэл 3689-ийг шалгаж ажилласан байна.

Энэ үеэр Улсын үзлэг тооллогод оруулаагүй тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон, хууль бусаар мод тээвэрлэсэн, хууль бус ан агнасан зэрэг зөрчил дутагдлыг илрүүлж хуулийн дагуу зохих арга хэмжээ авчээ.
Хууль бусаар мод тээвэрлэсэн, тарвага загас зээр зэргийг агнасан зөрчилд 6144.0  мянган төгрөгний торгууль, 17900,0 мянган төгрөгний нөхөн төлбөрийг байгаль орчны улсын байцаагчаар тавиулж, хууль бусаар агнасан 28 ширхэг тарвага, 53 ширхэг загас, дөрвөн зээр, зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 7 метр куб банз, палк зэргийг хурааж улсын орлого болгуулахаар орон нутгийн комисст шилжүүлсэн байна.
Харин одоо Хяналт-2 арга хэмжээг эхлээд байгаа аж.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.