Ирэх онд хүсэлт гаргасан өрх бүрт хүүхдийн мөнгө олгоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах арга хэмжээний талаар УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төсөл батлагдсанаар өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж авах авах юм. 

Өнөөгийн байдлаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд буюу 912.0 мянган хүүхдэд олгож байгаа бөгөөд нийт 205.1 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа ажээ. Хүүхдийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшингээр нь ялгаж тэтгэмж олгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг, мөн Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцын холбогдох заалтыг зөрчиж байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход 85-90 орчим хувь нь хамрагдах бөгөөд нийтдээ 114.000 хүүхэд нэмэгдэнэ. 85 хувьд олгоно гэвэл улсын төсвөөс 13.0 тэрбум, 90 хувьд олговол 36.0 орчим тэрбум төгрөг нэмж шаардагдана гэж тооцсон байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан үг хэлж, асуулт тавих гишүүн  байсангүй. Тиймээс хуулийн УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. 

 

П.ГОО

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эцэг,эхчүүд 2020-01-06 11:38:01
    Гадаадад сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн үр хүүхдүүд энэхүү тэтгэмжид хамрагдах боломжтой юу? Хэрвээ боломжтой бол ямар материал бүрдүүлэх вэ?
    202.9.46.152
    Мэдэгдсэн Хариулах
  • mi 2019-11-28 10:59:48
    2019 онд нөхөж өгнө гэсэн чинь яалаа
    192.82.72.171
    Мэдэгдсэн Хариулах
    • ээж нь 2020-01-02 13:02:02
      манай хүүхдүүд 2018 оноос хойш хүүхдийн мөнгө аваагүй, шалгаж үзэхэд нөхөж олгоно гэж байсанаа дараа шалгахад тэр бичиг нь байхгүй болсон байна лээ.
      192.82.71.185
      Мэдэгдсэн Хариулах