Найрамдлын гэрээ байгуулах боломжгүй гэжээ
Токио АНУ-ын цэргийн холбоотон орон байхаас татгалзсаны дараа ОХУ, Японы хооронд найрамдлын гэрээ байгуулах боломжтой гэж ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров мэдэгджээ. Мөн Думын нэг гишүүн энэ талаар Москвагийн баримталж байгаа байр суурийг тайлбарласан байна. Сергей Лавров "Японы Нагоя хотод болсон Их хорийн орнуудын гадаад харилцааны сайд нар оролцсон хурлын үеэр Токио, Вашингтон цэргийн холбоотон орон болсон нь ОХУ, Японы харилцааг шинэ шатанд гаргахад учирч байгаа асуудал гэж мэдэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан Москва Токиод энэ хоёр орны хооронд байгуулсан эвслийн цэрэг улстөрийн бодлого бэхжин, хөгжиж байгаа учраас аюулгүй байдлын талаар санаа зовж байгаагаа илэрхийлсэн жагсаалтыг илгээсэн" гэв. ОХУ-ын Төрийн Думын батлан хамгаалахын хорооны нэгдүгээр орлогч дарга Александр Шерин гадаадын цэрэг эх оронд нь байрлаж байгаа орон тусгаар тогтносон орон байж чадахгүй гэж "Риа Фан" агентлагт ярьжээ.

Түүний хэлснээр Японд АНУ-ын цэргүүд байгаа учраас бие даан ажиллаж чадахгүй. Учир нь энэ цэргүүд байгаа нь Японы эрх баригчдад бие даасан улстөрийн бодлогоо хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй. Тиймээс яг энэ шалтгаанаар Токио Өмнөд Курилын арлуудыг ОХУ-ын мэдэлд шилжүүлэхийг хүсч байгаагаа зөвшөөрч чадахгүй. Өөр зүйл хийж чадахгүй байгаа учраас мөргөлдөөнийг үргэлжлүүлэхэд хүрсэн. Энэ нь ОХУ, Японы хооронд энхтайвны гэрээ байгуулснаар маргааныг шийдвэрлэхэд саад болж байна гэж Александр Шерин ярьжээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.