Энэтхэгийн сансрын хөлөг Ангарагийн тойрог замд орлоо
Энэтхэгийн сансрын хөлөг өчигдөр Ангараг гаригийн тойрог замд хүрчээ. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Наренда Моди мэдээлсэн байна. “Mangalyaan” гэж нэрлэгддэг тус хөлөг нь Ангараг гариг дээр газардсан тус улсын анхны хөлөг болж байгаа юм. Өмнө нь Европын холбооны орнуудын хамтран байгуулсан Европын сансар судлалын агентлаг хөөргөсөн хөлөг л нэг удаагийн оролдлогоор Ангараг гаригт амжилттай газардаж чадсан жишиг байдаг бөгөөд Энэтхэг улс бие даан ганц оролдлогоор сансрын хөлгөө амжилттай Улаан нүдэн гаригт хүргэж чадсан анхны улс боллоо.
 
Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Энэтхэг улс зүүн эргийнхээ Сатиш Даван сансрын төвөөс Улаан нүдэн гариг руу сансрын хөлөг амжилттай хөөргөсөнөөс хойш даруй арван сарын дараа тус улсын хөлөг Ангараг гаригийн тойрог замд оржээ. “Man­galyaan” нь Ангараг гариг дээр эрдэм шинжилгээний ажил хийх бөгөөд тус гараг дээр амьдрал байгаа эсэхийг нягталж, агаар дахь метаныг илрүүлэх зорилготой юм. Ингээд тус улс Улаан нүдэн гэгддэг Ангараг гаригт хүрсэн зургаа дахь улс болсон байна.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.