З.Баянсэлэнгийг шүүнэ
УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн шатны шүүхийн шүүгчийн захирамжаар өнгөрсөн сард хорих шийдвэрийг гаргаж, цагдан хорьсон. 

Түүнийг удаа дараа шүүхийн байгууллагад хүндрэл учруулсан хэмээн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. 

Тухайлбал, өнгөрсөн сарын 28-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийг шүүх хурал болох байсан ч энэ сарын 28-ныг хүртэл хойшлуулжээ. Гэвч З.Баясэлэнгэ өмгөөлөгчөөсөө татгалзсан. Харин ямар үндэслэлээр татгалзаж байгаагаа тайлбарлаж чадаагүй учраас түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Ийнхүү өмгөөлөгчөөсөө татгалзах саналыг нь хүлээн авч шүүх хурлыг энэ сарын 28 буюу өнөөдрийн хүртэл хойшлуулсан юм. Иймээс өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд шүүх хурал товлогдоод байна. 

Түүнийг нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шүүж буй юм. З.Баянсэлэнгэ нь  Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-11-28 06:40:52
    би энэ хүнийг танихгүй монголчууд хүнийг ядарч явхад элдэвлэдгүй ард түмэн юмсан яахав зайлуул алдаа л биз элдэвээр бичих ээ больцгооё тэхүү
    202.126.88.198
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-11-28 03:33:15
    энхбаярыг дагаж салагнаж байж шоронд орлоодоо зайлуул энхбаяр олон хунийг хелдее чирлээдээ
    203.91.115.50
    Мэдэгдсэн Хариулах
  • ----- 2019-11-28 02:29:03
    Хуягуудад жаал бавуулсан байх даа энэ
    192.82.65.120
    Мэдэгдсэн Хариулах
    • тийм 2019-11-28 05:14:40
      тийм гэсэн, ээлжинд гарсан болгон нь гөрсөн гэж бнлэ, бас дуртай ч хачин гэсэн, хэ хэ
      202.21.108.159
      Мэдэгдсэн Хариулах
      • sorry 2019-11-28 14:42:21
        за уучлаарай, элийрч бнаа
        202.21.108.159
        Мэдэгдсэн Хариулах
  • Amar 2019-11-28 02:26:42
    Монголчууд аа.Үндсэн хуульд сонгуулийг хувь тэнцүүлэх зарчмаар явуулах заалт орсон бол маш олон Баянсэлэнгэ нар УИХ-д орж ирэх байсан шүү.
    182.160.37.243
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2019-11-28 01:22:43
    Ene erguug yund ni udaagaad baidag b naa IL baigaa herreg shuud ee !
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах