Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг хилс хэрэгт гүтгэчихлээ
60 тэрбумын схемыг сонсч, түүгээрээ дамжуулан төрийн албан тушаалыг наймаалцах гэсэн хэмээн Ц.Сандуй нарыг хэдэн жил адлав. Ц.Сандуй л 60 тэрбум төгрөгийг төрөөс босгох гэж байсан хэмээн зүхлээ. Гэтэл өнөөх зүхэл, дургүйцлийн бай болсон Ц.Сандуй нь томилгоо хийдэг албан тушаал дээр очиж чадсангүй.

Тухайлбал Нийслэл Улаанбаатар хотын бүхий л албан тушаалыг томилох чөлөөлөх эрх нь бараг л Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн эрх мэдэлд шилдэг. Гэтэл 2016 оны сонгуулийн дараа уг албан тушаал дээр С.Батболд гэж эрхэм очив. Харин 60 тэрбумыг босгох тухай яриа өрнүүлсэн гэх Ц.Сандуй нь НИТХ-ын дарга болов.

Уг яриа, схемийг хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэх эрхтэй албан тушаалтан биш гэдгийг Ц.Сандуйгийн хашиж байсан албан тушаал нь бэлхэн хэлээд өгч буй юм. Учир нь НИТХ-ын дарга гэдэг бол ямар нэгэн томилгоон дээр гарын үсэг зурж суудаг хүн биш. Харин тийм эрх мэдэл зөвхөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн эрх мэдэлд байгаа.

Бас нэг өнцөг бол 60 тэрбум төгрөгийг төрийн албанаас босгож чадах эрх мэдэл, зангараг, эрэмбэ гэгчийг эдлэж чадах хоёр л хүн намд байдаг. Энэ нь тухайн намын дарга бас Ерөнхий нарийн бичгийн дарга юм. 2016 оны сонгуулийн өмнө МАН-ын дарга нь М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга нь Ж.Мөнхбат байв. Энэ хоёр эрхэм хэрэв 60 тэрбумын схем хэрэгжсэн бол гол хүмүүс байх учиртай. Гэтэл тэдний тухай, тэднийг чичилсэн яриа өрнөхгүй өнгөрч байгаагаас харах юм бол 60 тэрбумын гэх яриа бол зөвхөн хэдхэн хүний дунд өрнөсөн явган шог л болжээ гэж харахаар байна.

2016 оны сонгуулийн дараа МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалан томилогдсон. Сонгуулийн өмнө, сонгуулийн дараа 60 тэрбумын яриа болоогүй. Тэр бол эвлүүлэг хэмээн ярьж суусан Д.Амарбаясгалан гэнэт л 60 тэрбумын яриа болсон нь үнэн хэмээн том дуугарч эхэлсэн. Чухам яагаад ингэж дуугарах болов. Эсвэл үнэхээр энэ схемийг хэрэгжүүлэх бяртай суудал дээр суусан учраас тэгсэн үү гэдгийг өнөөдөр хэн ч мэдээгүй байна. Зөвхөн таамаг бүхий явган яриа л хөвөрч байна. Хэрэв 60 тэрбумын схем хэрэгжсэн бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын оролцоогүй явна гэж байхгүй.

Одоо МАН-ын дарга нь У.Хүрэлсүх. Тэр сэлэм эргүүлж байгаад намаа гартаа авсан. 60 тэрбумын схем хэрэгжсэн, эсвэл үгүй гэдгийг хамгийн сайн мэдэх хүн бол У.Хүрэлсүх. Хэрэв тэр хэрэгжээгүй гэж үзэж байгаа бол Ц.Сандуйг өмгөөлөх ёстой.

60 тэрбум төгрөгийг төрийн албанаас босгох тухай яриа гэдэг бол шууд утгаараа МАН-ын санхүүжилтийг босгох тухай яриа. Тэгэхээр 60 тэрбум төгрөгийн хэрэгт хэн нэгэн буруутай бол МАН бүхэлдээ буруутай. Түүнээс зөвхөн Ц.Сандуй, А.Ганбаатар нар бол буруутай гэж үзэж болохгүй юм. Нам гэдэг бол байгууллага. Тэгэхээр хувь хүн өөрийнхөө эрх ашгийн төлөө бус намынхаа эрх ашгийн төлөө явж байгаад буруутсан нөхцөлд нам нь өмгөөлөх учиртай. Түүнээс хоёр хүнийг золигт гаргаж, нам нь цэвэр үлдэнэ гэсэн ойлголт байхгүй юм. Иймээс л Ц.Сандуй, А.Ганбаатар нар бол шинэ цагийн улс төрийн хэрэгт хэлмэгдчихлээ. Тэд хувийнхаа компанид мөнгө босгох гэж яваагүй. Харин МАН гэдэг намд мөнгө хайж яваад 60 тэрбумын гэх яриаг сонссон, бас дамжуулсан.

Гэхдээ хэрэгжүүлээгүй...
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-12-01 03:43:03
    эд нар бол намын нэрээр луйвар авилга хиидэг хулгайч нар мөн ми г ч хатуу яллах хэрэгтэй
    64.119.23.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-11-30 01:15:26
    Бүх юмйг төлөвлөөд, яг хэрэгжүүлэх байсан. Сандуй хуулийн хамгаалалт хүртэл хүссэн биз дээ. Энэ хэргийг илчилж, илрүүлсэн залуу өнөөдөр үнэхээр Баатар юм аа....
    66.181.178.92
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-11-29 13:32:20
    ийм зүйл ярьж байгаа нь ял авах үндэслэл болж байгаа юм даа .гэхдээ хэрэгжүүлээгүй гэчхэжээ бас
    192.82.72.88
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2019-11-29 04:04:12
    iim niigem irjee.heniig ch shorond hiij boloh. hurelsukh usnaas huurai garah geed nuhruu shorond hiideg iim l hugiin hun yum bn. yum oilgodog humuus ni oilgono....
    178.62.85.75
    Мэдэгдсэн Хариулах
  • Novsh 2019-11-28 17:00:46
    Amid baigaa yum uu?
    66.181.161.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Мяа 2019-11-28 15:13:52
    Энх60лд хаана байнаа. Энэ новш яагаад мултарчихвйаа
    202.70.44.116
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-11-28 14:13:37
    Энэ нам бол тарах хэрэгтэй дээ энэн хоер залууг хэлмэгдуулсэн шуу ард тумэн мэдэж байгаа шуу дээ 2020 онд арай оор байх болов уу
    66.181.177.195
    Мэдэгдсэн Хариулах
    • ч 2019-12-02 09:34:26
      харин тийм тараасай жинхэнэ луйварчид ард нь үлдлээ
      64.119.16.59
      Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2019-11-28 11:18:34
    60 тэрбумын схемийг анх ХҮН намын Доржханд гэгч худлаа инээсэн пакистан анх санаачилсан гэсэн шүү.
    192.82.69.177
    Мэдэгдсэн Хариулах
  • M 2019-11-28 10:07:37
    aimaar hor nairuulaga yarij balsan ganbaatar gemgui yum uu
    64.119.20.195
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2019-11-28 08:40:40
    ЗА ХУЦААД БГААРАЙ, ДУУТАЙ, БИЧЛЭГТЭЙ, ГЭРЧТЭЙГЭЭР НОТЛОГДСОН БАЙХАД ЮУН ХИЛС ХЭРЭГ ГЭЖ ЮУ ХУЦААД БНА??? САНДУЙ ХҮРТЭЛ ИЙМ ЮМ БОЛСОН ГЭДГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН.
    124.158.95.14
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-11-28 06:46:11
    энхрий хайрт энэ мэтээр аяглаад байвал ирэх сонгуулиар санал өгөх гишүүд цөөрхөл байх бал даргаа хөөгөөд эцэст нь харьд үхүүлсэн нам ирээдүй нь улам бүдгэрсээр ...
    202.126.88.198
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-11-28 06:33:35
    Бүх нам л мөнгө авч томилдог. Бүгд мэднэ. Ярьсан 4 хүн бол Миеэ, Урвагчзодов, Ганба, Сандуй,, ял өгвөл 4-үүлэнд нь өгөх хэрэгтэй.
    203.91.116.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-11-28 04:49:40
    Одоо АН нам ирэх сонгуулиар 7,6 тербум төгрөг босгохоор болсон Үүнийг юу гэх вэ Одоо дарга эрдэнэ бас бус хүмүүсийг бушуухан барьж хориоч
    202.9.42.42
    Мэдэгдсэн Хариулах
  • GN 2019-11-28 04:28:06
    МАН энэ 2-р туг тахисан. Лаларууд,
    64.119.18.28
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-11-28 03:30:53
    60 тэрбум унэн бол ман ыг татан буулах естой зуун саяын ан ыг ч татан буулга бусад намуудыг ч татан буулга тэгээд ижил гараанаас намууд шинээр терег
    203.91.115.50
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-11-28 03:07:25
    ene shem heregjeegui baitlaa zahirluud soligdonguut tsuh barigch namuudiin huvalznuud alban tushaal deer ochij baih uu.ilchleed ugch bno shuu muusain hubalznuu...
    202.21.117.34
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-11-28 02:54:16
    Энэ схемийг с анал болгосон Доржзодооов гэдэг нөхөр ял авахгүй байгаад гайхаж байна. санаачлагч нь энэ хүн шүү дээ
    66.181.161.54
    Мэдэгдсэн Хариулах
  • Монголчууд 2019-11-28 02:23:42
    Ял нь багадсан наад 2-т 25 , 25 жил өгөөд МАФ-н эзэн М.Энхболдыг Монголчуудын өмнө цаазаар авах ёстой. Шударга нийгэмд М.Энхболд тэргүүтэй МАФ орших ёсгүй..
    192.82.78.124
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-11-28 02:00:57
    Энэ схемийг зохиосон мэргэжлийн зохиолч нь ял аваагүйд л хамгийн сонин нь байгаа юм. Тэгэхээр зохиомлоор урхи тавьсан юм шиг.
    64.119.19.60
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-11-28 01:34:57
    тэр схемийг зохиосон танилцуулсан доржзодов бас ял авмаар юм тээ хар ухаанаар бодоод үзэхэд хэлсэн нь гэмгүй сонссон нь ялтай энэ шүүх ер нь шударга шүүдэг юм у...
    103.26.194.109
    Мэдэгдсэн Хариулах
  • ТӨГС ГЭМТ ХЭРЭГ 2019-11-28 01:32:39
    СХЕМ ЗУРАГДСАН .ТӨСӨЛ БОЛЖ БИЧИГДСЭН.САНАЛ СОЛИЛЦОЖ ИЛТГЭЛ ТАВИГДСАН. ТӨРИЙН ТЭРГҮҮН БУЮУ УИХ-ЫН ДАРГА ДЭЭР БАРИАД ОРСОН. ЭНЭ ҮЙЛДЭЛ НЬ ТӨГС ГЭМТ ХЭРЭГ ЮМ АА.
    202.179.25.253
    Мэдэгдсэн Хариулах
    • ХУУЛЬЧ 2019-11-28 02:27:13
      ТӨГС ГЭМТ ХЭРЭГ МАН-ЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ АСУУДАЛ БОЛОВ,ТЭР УТГААРАА МАН-ыг УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭС /УТ/Н-ЫХ ТУХАЙ ХУУЛЬ, ЭРҮҮГИЙН ХУУЛЬД/-ЗААСНААР ТАТАН БУУЛГАХ УЧТАЙ
      192.82.64.190
      Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2019-11-28 01:18:05
    M.Enkhbold, J.Monkhbat bas Amarbaysgalan nariig tegeed arga hemjeegee awaad l yawuulaldaa !!
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
    • Баагий 2019-11-28 07:00:25
      ТӨГС ГЭМТ ХЭРЭГ МАН-ЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ АСУУДАЛ БОЛОВ,ТЭР УТГААРАА МАН-ыг УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭС /УТ/Н-ЫХ ТУХАЙ ХУУЛЬ, ЭРҮҮГИЙН ХУУЛЬД/-ЗААСНААР ТАТАН БУУЛГАХ УЧТАЙ
      182.160.36.93
      Мэдэгдсэн Хариулах