Л.Элдэв-Очир: Одоо нэг нэгээрээ, гурав, дөрвөөрөө сугалуулдаг асуудал байхгүй

Эрх баригч МАН-ын голдуу албан тушаалтнууд ЖДҮХС-гаас “зээл” авсан, зарим нь тэр мөнгийг ББСБ-д оруулж хүүлсэн, зориулалтын бусаар зарцуулсан зэрэг үйлдэлтэй “ЖДҮ-гийн хэрэг” АТГ, прокурор, шүүхийн гар дамжаад удлаа. Энэ хэрэгт ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг тэргүүтэй долоон хүн холбогдож, яллагдагчаар татагдаад шалгуулж байна. Гишүүд сугараад үлдэж байгаа бололтой юм. Хэргийг Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн аравдугаар сарын 31-нд шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл дээрх хүмүүст холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Энэ үеэр яллагдагчаар татагдаад байгаа хүмүүс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар гаргасан хүсэлтээсээ татгалзаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрчээ. Тэд Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, уг хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна. Ер нь бол энэхүү “ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм. “Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв.

Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэх гэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ.

МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна.

Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.

Өмнөх нь http://www.olloo.mn/n/69867.html

 

…УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “…Өнөөдрийн мэнд хүргэе. Хурлаар хэлэлцэх асуудал батлагдчихсан. Дэгээрээ гялс хуралдчих нь зөь байх. Би энэ дөрвөн гишүүний асуудалтай холбоотой Дэд хороод, Байнгын хороодын санал дүгнэлтүүд дээр шууд санал хураагаад явчихсан нь дээр байх гэсэн горимын санал гаргах гэж байгаа юм. Одоо асуулт, хариулт гээд бөөн хэрүүл болно. Ер нь асуудал ойлгомжтой байгаа шүү дээ. Мэдээж, бид нар өгч явуулахгүй нь ойлгомжтой. Өмнө нь өгөөд явуулсан. Одоо нэг нэгээрээ, гурав, дөрвөөрөө сугалуулдаг асуудал байхгүй гэж ойлгож байгаа. Тийм учраас үүн дээр асуулт, санал гээд байх юм байхгүй. Гишүүдээ авч үлдэнэ гэдэг дээрээ Дэд хороод, Байнгын хороодын саналаар шууд санал хураачих нь зөв болов уу гэсэн горимын саналтай байна. Горимын саналаар санал хураалгаж өгөөрэй” гэхэд Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “…Хоёр Байнгын хороо хуралдах юм. Элдэв-Очир гишүүн шууд санал хураачихвал яасан юм бэ гээд байна. Гэхдээ одоо зургаа, долоохон гишүүн байгаа юм. Товч товчхон ярьчих уу, эсвэл горимоороо явах уу. Юу гэж бодож байна. Хоёр Байнгын хороо хуралдана. Улс төрийн нөхцөл байдлыг би ярина. Тэрийгээ хэдүүлээ маргааш тав дахь өдөр ч юм уу, бид нар ярилцаж байгаад цаг тогтоод, тэгээд хэдүүлээ улс төрийн нөхцөл байдлаа ярина. Намын даргыг, Ерөнхий нарийн бичгийн даргыг, УИХ-ын даргыг гээд бүгдийг нь байлгаж байгаад ярих нь зөв. Тэрийг би ойлгож байна. Одоо цаг хугацаандаа тулчихсан асуудлуудаа яриад шийдээд явчихвал яасан юм бэ гэж бодож байна. Тэгэхээр Элдэв-Очир гишүүнийхээ саналыг хураачих уу. Эсвэл бусад гишүүнд, түрүүний горимоо эхлээд яриадхая. Мөнхбат гишүүн өөр горим ярих гэж байна уу, микрофоныг нь өгөөдөх” гэв.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-11-29 12:39:54
    Их хурлын танхим энэ мэт зөнөсөн хулгайч луйварчдын хоргодох байр биш. Тэнэг элдэвочир хор найруулж хов зөөхөөс өөр юу хийсэн юм. Атаач хар санаат амьтан
    192.82.76.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2019-11-29 01:15:32
    Ene odoo hulgaich naraa hamgaalaad baigaa yum u
    64.119.17.75
    Мэдэгдсэн Хариулах
  • ulaanbaatariin emegtei 2019-11-29 00:43:56
    Ta nariig hezee ch dahij mongol turd oruulahgui. Bur buh yer n turd ajillah erhiig has
    77.87.228.70
    Мэдэгдсэн Хариулах
  • amar 2019-11-28 19:59:28
    ene muu huduunii ORK yu ver, hogiin muu shavhruu goridogch
    223.72.36.180
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2019-11-28 08:52:48
    ЮУ ГЭЖ ХУЦААД БАЙГАА MCS-ИЙН ЖДҮЧИН ХУЛГАЙЧ ВЭ? 2,3 НЬ СУГАЛАХГҮЙ Ч ГЭХ ШИГ, 2020 ОНД ТА НАРЫГ БҮХЛЭЭР НЬ СУГАЛААД ӨГЬЕ Л ДӨӨ. ИЙМ АМЬТАДЫГ ДАХИЖ БҮҮ СОНГООРОЙ...
    124.158.95.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Хулгайч нар 2019-11-28 07:16:32
    Элдэвочир гэж бас баас бас данддаа хор найруулж ялуйварчидаа аварах мэтийн хорчин хийгээд л
    66.181.183.107
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-11-28 05:17:09
    хэрэг хийсэн бол шалгаж л таарааш дээ.
    192.82.66.172
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн  2019-11-28 01:56:26
    Энэ одоо хэн бэ хэрэг хийсэн бол бугд хуулийн емне адил тэгш байхад юу гээд хуцаад бнаа
    175.223.39.88
    Мэдэгдсэн Хариулах
    • энэ одоо ямар янзын бүлэгэлэл ве? 2019-11-28 05:14:48
      буруу зөв нв огт хамаагүй ,зөвхөн Бие биенээ хамгаалсан бүлэглэл л болсон байна,
      103.212.118.117
      Мэдэгдсэн Хариулах