ОХУ-тай харилцаагаа сэргээх их төвөгтэй байна

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский  ОХУ-тай харилцаагаа сэргээхэд их төвөгтэй байна гэж мэдэгдсэн байна. Тэрээр энэ мэдэгдлээ Украины тэрбумтан Игорь Коломойски энэ хоёр орон харилцаагаа шинээр сэргээх нь чухал гэж мэдэгдсэнийг тайлбарлах үеэр хийжээ. Хоёр долоо хоногийн өмнө  тэрбумтан “Нью-Иорк таймс”  сонинд өгсөн ярилцлагадаа  Киевийг Москватай харилцаагаа сэргээх цаг болсон. Мөн АНУ Украиныг  ОХУ-ын хүчийг сулруулахад ашиглаж байна гэж буруутгасан байна.

Түүний хэлснээр ОХУ-аас өгөх санхүүжилт олон улсын валютын сангийн зээлийг орлож чадах аж. Харин ерөнхийлөгч Владимир Зеленский “Коломойски Украины ерөнхийлөгч биш, зөвхөн энэ улсын иргэн. Харин  манай орны ихэнх иргэн Европын нэгдэл болон Европын холбоонд нэгдэх замыг сонгосон.  Украины ард түмэн  биднийг хаашаа явах хэрэгтэйг сонгодог” гэв. Коломойскиг олон удаа Владимир Зеленскийг ивээн тэтгэж байсан гэж буруутгасан ч тэрбумтан үүнийг нь үгүйсгэжээ.

Мөн Владимир Зеленский  Киев АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцохгүй гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Бид АНУ-ын сонгууль, геополитикийн асуудалд оролцохгүй. Бидэнд тусгаар тогтносон Украин улс байна” гэж фэйсбүүкээр  хэвлэлийнхэнд зориулсан онлайн хурлынхаа үеэр ярьсан байна. Түүнээс гадна ерөнхийлөгч Доналд Трамптай хоёр удаа утсаар ярьсан. Гурав дахь удаагаа ярих боломж байгаа болохыг зөвшөөрсөн байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-11-28 16:46:29
    Ene bidend ogch bga dohio sh dee. Ta nar min yu bodoj bga bol?
    202.126.88.37
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-11-28 01:03:07
    Улсаа сэргээж бгаа арга нь их сонин
    67.188.180.34
    Мэдэгдсэн Хариулах