Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Дэлхийн зөн зэрэг зарим төрийн бус байгууллагууд Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Бени мужаас эбола өвчинтэй тэмцэж байгаа хүмүүсээ нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Учир нь энэ мужийн иргэдийн эсрэг хийж байгаа халдлагын улмаас нэмэгдэж байгаа мөргөлдөөний үеэр сүүлийн сард 80 орчим хүн амь үрэгджээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас уржигдрын байдлаар эбола өвчний голомтод ажиллаж байгаа 120 хүнээс 49-ийг нь нүүлгэн шилжүүлсэн гэж мэдэгдсэн байна. Харин 71 нь одоогоор эбола өвчний эсрэг хариу арга хэмжээ авахын тулд үлдэн ажиллаж байна гэж Женев дэх энэ байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Кристиан Линдмейэр ярьсан байна.
Тэрээр "Бид зайлшгүй чухал ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд хууль, эмх журмыг дахин сэргээх хэрэгтэй байна" гэж "Ройтерс" агентлагт мэдээлжээ. Харин Дэлхийн зөн байгууллагаас хүмүүнлэгийн зарим байгууллагууд энэ халдварт өвчнийг хянахад хэцүү болсон эбола болон улаанбурхан өвчний эсрэг хийж байгаа ажиллагаагаа хойшлуулах хэрэгтэй болсон гэж мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин