Манлайлагч 850 шилдэг сурагч андгай өргөнө
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан арга хэмжээний хөтөлбөр.

2019 оны арваннэгдүгээр сарын 26-нд

10:00 цагт “Иргэний андгай өргөх ёслол”-ыг Төрийн ордны их танхимд зохион байгуулна. Нийслэлийн  ерөнхий боловсролын сургуулийн 16 нас хүрч байгаа, хувь хүний хөгжил, сурлага, нийгмийн идэвхи оролцоогоор манлайлагч 850 шилдэг сурагч андгай өргөнө.
11:30 цагт Төрийн есөн хөлт цагаан туган дээр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг баталгаажуулах ёслол болно. Ерөнхийлөгч ёсчилж гарын үсэг зурна.
12:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол болно.
14:00 цагт “Тусгаар тогтнолын ордонд” “Тусгаар тогтнол ба Үндсэн хууль” сэдвээр УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэтгэлийн лекц тавина.

2019 оны арваннэгдүгээр асрын 27-нд

11:00 цагт The Hu хамтлагт Чингисийн одон гардуулна.
14:00 цагт “Буянт-Ухаа” спорт цогцолборт Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан шигшмэл 128 бөхийн барилдаан болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-11-26 07:49:55
    тангараг өргөөд байгаа 76 байгаа царай. энэ 850 хүүхэд тэдний араас орох уу?
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах