Палестиний Ерөнхий сайд Рами Хамдалла “Газын зурваст болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр эвдэрсэн байшин барилгыг засварлахад 3.8 тэрбум ам.доллар шаардлагатай” гэж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр хуралдааны үеэр хэлсэн аж. Саудын Араб улс Палестинд 500 сая ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдсэнийг тэрбээр дурьджээ.
Түүнчлэн өөр улсууд Палестинд туслахаа илэрхийлсэн гэсэн аж. Рами Хамдалла нь Палестиний Ерөнхийлөгч М.Аббас Иордан голын баруун эргээс Израилийн цэргүүдийг гурван жилийн хугацаанд гаргахыг хүссэн хүсэлтээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд баасан гарагт танилцуулахаар бэлтгэж байгаа гэжээ. М.Аббас АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй ярилцахдаа хүсэлтийнхээ талаар хөндсөн аж. /Ассошиэтед Пресс/
Өглөөний сонин