Б.Оюунхүслэн: Загвар өмсөгч болохыг мөрөөддөг байлаа, харин одоо эдгэрэхийг л хүсч байна
Баярбаатар овогтой Оюунхүслэн охин элэг нэгт монголчуудаасаа тусламж хүссэн мэдээлэл цахим ертөнцөд тавигдаад буй. Мэдээлэлтэй холбогдуулан түүнийг ар гэртэй холбогдож, учир байдлыг лавласан юм. Охин одоогоор Сэлэнгэ аймагтаа байгаа бөгөөд Улаанбаатар хотод нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дүнд хүнээр түшүүлж явахтайгаа болжээ. Улаанбаатар хот руу охин Сэлэнгэ аймгийн эмнэлгийн машинаар хүргэгдэн ирэхдээ маш хүнд ирсэн байна. Охиныг эмчилсэн эмч нар Монголд эмчлэх ямар ч боломжгүй, гадаадад уушги шилжүүлэх хагалгаанд орох шаардлагатайг хэлсэн учраас тэд ийнхүү монголчуудаасаа хандив өргөхийг хүсч байгаа гэнэ. “Одоо дахин ханиад хүрвэл бид эмчлэх боломжгүй шүү” гэж хэлсэн нь ийнхүү аян өрнүүлэхэд хүргэсэн гэдгийг ээж Баярцэцэг нь учирлаж байгаа юм.

Охиноос ирээдүйн хүсэл мөрөөдлийнх нь талаар асуухад “Загсар өмсөгч болохыг мөрөөддөг байсан. Харин одоо бол эдгэрэхийг л хүсч байна” хэмээн хариулсан нь сэтгэл эмзэглүүллээ. Тэрбээр ээжтэйгээ хоёулаа амьдардаг бөгөөд ээжийнхээ амьдралын утга учир, гэрэл гэгээ нь юм.

Б.Оюунхүслэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын нэгдүгээр сургуулийг 2018 он төгсчээ. Өдгөө 19-хөн настай, ид дэлгэрч цэцэглэх насандаа хүнд өвчинтэй өдөр бүр, цаг мөч дутам тэмцэж сууна.

Тэрбээр анги хамт олон, найз нөхдийнхөө дунд үлгэр дуурайлал болсон, ирээдүйд загвар өмсөгч болох их хүсэл мөрөөдөлтэй, сэргэлэн цовоо, сор болсон охидын нэг хэдий ч өдгөө хүнд өвчинтэйгөө  тэмцэж, сургуульд сурч чадаагүй байна.

Анх 14 наснаасаа уушги нь өвдөж эхэлсэн охиноо ээж нь тухай бүрт нь эмчлүүлсээр ирсэн боловч үр дүнд хүрэлгүй байсаар 2017 онд уушгины нь 2/3-ыг тайруулсан байна. Үүнээс хойш биеийн байдал нь улам хүндэрсээр одоогоор гуурсан хоолойн тэлэгдэл, идээт үрэвсэл гэсэн оноштойгоор байнгын эмчилгээтэй байгаа хэдий ч цаашид Монгол Улсад эмчлэх боломжгүй, гадаадад уушиг шилжүүлэн суулгах хагалгаанд яаралтай, цаг алдалгүй оруулах шаардлагатай болсныг эмч нар хэлжээ.

Охины ээж Баярцэцэг Солонгос улсын эмнэлгүүдэд хандаж, хариу авсан бөгөөд эмчлэх боломжтой, гэхдээ ирж нарийн шинжилгээнд хамрагдаж, эмчилгээг эхлүүлэх шаардлагатай гэсэн хариуг ирүүлсэн байна. Солонгос улсад уушги шилжүүлэн суулгах хагалгааг хийхдээ амьд донороос авахыг зөвшөөрдөггүй байж багаад нэг жилийн өмнөөс зөвшөөрч эхэлжээ. Б.Оюунхүслэн охинд амьд донороос уушги шилжүүлэн суулгах юм. Энэ нь маш олон шат дамжлага дамжиж зөвшөөрөл авах шаардлагатай байдаг бөгөөд шаардагдах зардлыг урьдчилан тооцоолох боломжгүй, ойролцоогоор 120-150 орчим сая төгрөг шаардлагатай гэсэн хариу өгсөн байна.

Ээж Баярцэцэгийн хувьд Сэлэнгэ аймагт гоо сайхны лангуу ажиллуулан амьдралаа залгуулж, охиныхоо өдөр тутмын эмчилгээнийзардлыг олдог бөгөөд цаашид охиноо эмчлүүлэх мөнгөгүйгээс ийнхүү элэг нэгт Монголчууддаа хандаж байгаа юм.

Тиймээс монголчууддаа сайхан сэтгэлийн өргөлөө өргөн, охинд амьдрал бэлэглээч хэмээн хандаж байгаа ажээ. Загсар өмсөгч болох сайхан хүсэл мөрөөдөл нь эрүүл болох их хүслээр солигдсон хэмээн өгүүлэх охиныг өрөвдөх сэтгэл төрөхгүй Монгол хүн үгүй биз ээ. Хүмүүн болж мэндэлсэн сайхан хувь заяандаа талархан монголчууд минь эрүүл энх байгаасай хэмээн хүсдэг хэмээн охин өгүүллээ.
 
Сайхан сэтгэлт хүмүүн та Б.Оюунхүслэн охинд туслахыг хүсвэл ээж Баярцэцэгийн 5059097543 дансанд сэтгэлийн өргөлөө өргөөрэй.

Мөн түүний ээжтэй холбогдохыг хүсвэл 99832190 дугаараар холбогдож болох юм байна шүү.


Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-11-26 12:52:23
    Гадаадад эмчлүүлэх хүмүүс олон юм даа Миний бие Солонгос улсад 2хагалгаа хийлгээд одоо 5 дахь удаагаа явах шаардлагатай боловч санхүүгийн бйдлаас чадахгүй л бн...
    64.119.19.49
    Мэдэгдсэн Хариулах
  • Save more lives 2019-11-25 14:39:48
    Shiljuullee 5k nemer boloh bga
    202.126.88.129
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-11-25 11:17:09
    Ter sags toglodog zaluugin ger bul Mongolchuudin haluun setgel ruu us tsatsan doo. Odoo handiw tuslamj huseh ch hetsuu bhaa da
    103.57.92.180
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-11-25 06:39:59
    Ямарч хэцүү юм бэ дэ цөөхөн хэдэн монголчууд минь яагаад ийм янз янзын өвчин тусаад байааг ойлгохоо ч байлаа, нөгөө нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал хаан...
    103.14.37.4
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-11-25 05:48:38
    76 буруутай. тэд эмчлүүлэх мөнгө өгөг. бид өгөөд туйлдалаа
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах