Өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас чөлөөлсөн юм. Даргын суудлаас буусан ч Цэцийн гишүүн хэвээр үлдэж байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр "Korean Air" компанийг Монгол Улсын болон төрийн өндөр албан тушаалтны нэр хүндэд халдсан гэх шалтгаанаар Олон улсын шүүхэд өгөх гэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ.
Түүний хувьд "Korea Air"-ийн онгоцоор зорчиж явах үедээ онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн гэх шалтгаанаар БНСУ-д түр саатуулагдаж, тайлбар мэдээлэл өгч, мөнгөн торгууль төлсөн.
Ийнхүү Монгол Улсын хууль цаазын тэргүүн нь гадны улсад шившигтэйгээр торгуулж эх орондоо ирсэн юм. Харин одоо нэр хүндээ сэргээх гэнэ. Тодруулбал, хүлээдэг хэргээ хүлээж, асуудал өндрөө авдгаараа авсан энэ үед нэр хүндээ сэргээхээр шүүхэд гомдол гаргах гэнэ. Тэгвэл Д.Одбаяр дарга аа, ОУ-д Монгол Улсын нэрийг сэвтүүлсэн хариуцлагаа та хэрхэн яаж хүлээх гэж байна вэ?
О.ОНОН