Нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөх болсон уу?

 

Нийгмийн даатгалын дөрвөн төрлийн сангийн нийт үлдэгдэл одоогийн байдлаар 1.1 их наяд төгрөгийн чөлөөт үлдэгдэлтэй байна. Үүнээс тэтгэврийн даатгалын сан 540 тэрбумын алдагдалтай байгааг ХНХЯ-наас мэдээлсэн. Бусад сан нь алдагдалгүй ашигтай байгаа хэрнээ тэтгэврийн сан алдагдалтай байгааг тэтгэвэр  бодох аргачлалтай холбоотой хэмээн салбарын сайд тайлбарлаж байна. Учир нь шимтгэл төлөхдөө тэтгэврийн даатгалын санд 17-19 хувийн шимтгэл төлж, 20 жилийн дараа тэтгэвэр авахдаа цалингийнхаа 45 хувиас, 30 жил ажилласан нь 60 хувиар бодуулж авдаг. Ингэснээр нэг жилд ногдох тэтгэвэр бодуулах хэмжээ буюу хувь нь 2.5-3.0 хувь байгаа. Энэ нь бусад улстай харьцуулахад өндөр бажээ. Ер нь нэг жилд тэтгэвэр бодуулах хувь 2.0 хувь байхад хангалттай гэж үздэг юм байна. Нөгөөтэйгүүр манайх нийгмийн хамгааллын бодлогыг түлхүү анхаардагтай холбогдож нийт тэтгэвэр авагчдын 40 орчим хувь нь ямар нэгэн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр авч байгаа. Түүнчлэн  улстөрчдийн амлалттай холбоотойгоор 2012 оноос нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх хууль хэрэгжсэнээр тус санд 700 орчим сая төгрөгийн  ачааллыг үүсгэсэн зэргээс алдагдал үүсэх шалтгаан болсон гэж байна. Өөрөөр хэлбэл нөөцөө шавхаагүй, ашигтай байгаа гэнэ. Гэвч бодит байдалд 2019 оны байдлаар тэтгэврийн дундаж хэмжээ 385 мянган төгрөг. Гэтэл энэ мөнгө нэг сард амьдралаа залгуулахад хангалттай хүрэлцэхгүй. Өдөрт 13 мянган төгрөгөөр хоолоо иднэ, байр, цахилгааны мөнгө төлнө, хувцас хунар ойр зуурын хэрэглээнд хүрэхгүй байгааг нь тогтолцоонд байна хэмээн санхүүгийн мэргэжилтэн Д.Гантулга шүүмжилж байна. Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр хүмүүс шимтгэл төлөлтөөр маш их тооцоолол хийж байна.

Өндөр насны тэтгэврийн тогтолцоог буруу байгаа. Нийгмийн даатгалд  шимтгэл төлснөөс банкинд хадгалуулбал 30 жилийн дараа 500 гаруй сая төгрөгтэй болох юм байна гэх мэтээр бичиж байгаа. Харин нийгмийн даатгалын тогтолцооны систем буруу байгааг дараах хялбар тооцооллоор харагдаж байна. Тухайлбал, цалин дундажаар нэг сая 160 мянган төгрөг.Тэтгэвэр 385 мянга гээд  бодоход 33-34 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэвэр авахаар байна. Тэгэхээр хүн 30 жил амьдарна гэж бодоод бодит хүүг 5.0, ирээдүйд авах цалингийн өсөлт 6.0 хувь байна гэж тооцоход 500 гаруй сая төгрөг, огт хүү бодохгүйгээр бол 80 орчим сая төгрөг хуримтлагдахаар байгаа гэдгийг салбарын мэргэжилтэн тооцжээ. Ингэснээр сарын 1.2 сая төгрөгийн тэтгэвэр авч цаашид 72 жил авахаар мөнгө хуримтлагдана. Үүнээс үүдэж нийгмийн сүлжээгээр миний төлж байгаа шимтгэл хангалттай гэсэн аян өрнөж байна гэж хэлж болохоор байна. Нөгөөтэйгүүр чөлөөт үлдэгдлийг банкинд байршуулж хүүг нь идэж байна гэсэн яриа хардлага зөндөө. Тухайлбал, дампуурсан Капитал банкинд 240 орчим тэрбум төгрөг байршуулж алдсан хэмээн шуугиж байгаа. Энэ мэтчилэн нийгмийн даатгалаас эрх мэдэлтэн, улс төрийн нам хулгай хийж байна. Шимтгэл төлөөгүй хэсгийг улс төрийн амлалтаар нийгмийн даатгалд хамруулж төлж байгаа хэсгийн мөнгийг шилжүүлж байна гэсэн. Энэ нь нийгмийн даатгалын алдагдлыг үүсгэж байна. Алдагдал одоогоор төсвийн орлогын тав орчим хувийг эзэлж байна тиймээс цаашид энэ тогтолцоог өөрчлөхгүй бол энэ алдагдал 15 хувь болно гэж  нийгмийн даатгалынхан тооцсон аж. Нөгөөтэйгүүр алдагдлаа нөхөхийн тулд  төлж байгаа хэсгийн шимтгэлийг нэмэгдүүлж төлөөгүй хэсэгт шилжүүлж байгаа нь  шударга бус хэмээн иргэд илэрхийлж байна. Хэдийгээр нийгмийн даатгалын мөнгийг банкинд байршуулж “хүүлэх” хуульгүй ч тогтолцоог  өөрчлөх нөхцөл үүссэн. Түүнчлэн бусад сангийн мөнгөнөөс тэтгэвэрийн сангийн мөнгийг нөхөх боломжгүй. Хэн нэгний амьдралд үйлдвэрийн осол, гэмтэл, ажилгүйдэл,мэргэжлээс шалтгаалах өвчин тохиолдохгүй байна гэж үгүй, байсаар байна. Тиймээс үүнд зориулагдах мөнгө бэлэн байх ёстой.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ц.Мягмарбаяр

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-11-25 12:28:16
    Abilagchdiin mongiig abch noh
  • !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2019-11-25 03:09:08
    НД систем буруу байгаа нь үнэн, дээр нь улс төрчид попорч, хорлон сүйтгэж бна! Капитал банкинд алдсан мөнгийг заавал эргүүлж ав! Хулгайчийг нь нэрээр нь зарла!
  • Зочин 2019-11-25 02:53:22
    насаараа ажилаад ндш төлчихөөд тэтгэвэр тогтоолгоход 310 энэ чинь шударга ёс мөн үү цаашид маш сайн хяналт тавьж анхаарах цаг болсон төр засаг нийгмийн даатгал
  • зочин 2019-11-25 02:14:02
    улсад ямарч даатгал шимтгэл төлөөгүй хөдөлмөр хийж байгаагүй хүн хэдхэн төгрөг төлөөд л НД-аа 10 н жилээр бөглүүлээд 20,30 н жил ажилсан хүнтэй адилхан тэтгэвэр...
  • Зочин 2019-11-25 01:55:29
    улсад 34 жил ажилчихаад 310000 төгрөгөөр тэтгэвэр тогтоож байна энэ шударга ёс мөн үү насаараа ажилчихаад шүү үүнийг бодолцох цаг болсон
  • irgen 2019-11-25 01:38:50
    ene zuvuu tetgever asar baga huvia usguh heregtei 385 yu ve 35 jil tasraltgui ajillaad shuu arai shulj bn da