АМНАТ-ийн хуулийг Үндсэн хуульд нийцүүллээ
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас гарсан шийдвэрээс болж АМНАТ төлөх этгээдийг зохицуулах эрх зүйн орчин тодорхойгүй болсноор ирэх онд төсөвт төвлөрөх 1.3 их наяд төгрөгөөр татварын орлого бүрдэхгүй нөхцөл байдал үүсээд байсан юм. Харин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас гарсан шийдвэрийг УИХ ажлын 15 хоногийн дотор хүлээн авч, хуулиндаа өөрчлөлт оруулах зохицуулалттай. Тиймээс АМНАТ-ыг буцаан сэргээх эсэх асуудлыг хуулийн хугацаанд буюу өнгөрсөн долоо хоногт хэлэлцлээ. 

Тодруулбал, баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан юм. 

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн сарын 30-ны 4 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлөгч байх ба АМНАТ-ийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 заалтууд хүчингүй болгожээ. Тиймээс Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн боловсруулжээ. Ингэхдээ АМНАТ төлөгч болон уг төлбөрийг ямар хувь хэмжээгээр, хэрхэн давхардуулалгүй ногдуулах тухай зохицуулалтыг нарийвчлан тусгажээ. Хуулийн төслийг баталснаар ашигт малтмал олборлосон, худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд АМНАТ-ийг нэг удаа давхардуулахгүйгээр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломж бүрдэх юм. Мөн Монголбанканд тушааж буй алтны хэмжээ, экспортод гаргаж буй нүүрсний хэмжээг бууруулахгүй, улсын валютын нөөцийг нэмж, төгрөгийн ханшийг тогтворжуулах, улмаар АМНАТ-ийг төсөвт бүрэн төвлөрүүлэх боломж бүрдэнэ гэж тооцжээ.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сонгогч 2019-11-25 07:24:12
    Монгол улс Хан-богд суманд зэс боловсруулах үйлдвэр барина гээд бсн одоо яахын бол