“Улсын их дэлгүүр”-ийг шүүхэд өгчээ
Санхүүгийн зохицуулах хорооноос  “Улсын их дэлгүүр” ХК-тай холбоотой нэхэмжлэлийг 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хороо нь “УИД” ХК-ийн 45 000 орчим жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудын  “УИД” ХК-ийн барилгыг гаднах талбайн хамт бүхэлд нь “Номин реалтор” ХХК-д түрээсэлсэн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, компанид учруулсан 4.4 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах, мөн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлээгүйн улмаас 2017 оны 4 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд компанид учруулсан 428.6 сая төгрөгийн хохирлыг компанийн  эрх бүхий албан тушаалтнуудаар гаргуулахаар  2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Санхүүгийн зохицуулах хорооны дарга нэхэмжлэл гаргажээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.